Сайтын зочид

96445
ӨнөөдөрӨнөөдөр93
ӨчигдөрӨчигдөр192
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт916
Энэ сардЭнэ сард4059
НийтНийт96445

И-мэйл шалгах

counter

Үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэхийн ашиглалтанд шалгалт хийлээ.
5 дах өдөр, 27-01-2012 07:23

Өнөөдрийн байдлаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цагдаагийн ажилтан, мөн хичээлдээ автобусаар явах шаардлагатай оюутнууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог. Үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэх, бусдын үнэмлэхийг ашиглах зэрэг зөрчил гардаг. Энэ сарын 23-25-ны өдрүүдэд Нийтийн тээврийн газар, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон Монголын оюутны холбоо хамтран үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэхийн эзэмшилт, ашиглалтын байдалд ээлжит шалгалтыг хийлээ.

Цааш унших...
 
Бага багтаамжийн автобусны ТШ:9 чиглэлийг сунгаж Баянзүрх дүүргийн иргэдэд үйлчилгээг хүргэнэ.
1 дэх өдөр, 23-01-2012 05:40

Товчхондоо “Зүүн салаа”-ны бага оврын автобусны чиглэлийг өнөөдрөөс эхлэн зүүн тал руу сунгаж, БЗД-ийн 2,4-р хорооны гэр хорооллын иргэдэд үйлчилгээг хүргэж эхэлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний туслах чиглэл ТШ:9 буюу Зүүн салааны бага оврын автобуснуудын зүүн талын эцсийн буудал нь КТМС-ын буудал байсан бол 1-р сарын 23-наас эхлэн тус чиглэлийн замналыг 1,2 км-ээр сунгаж 801-р ангиар дайрч, хойшоо “Хотол чуулган дэлгүүр” хүртэл үйлчилж байхаар боллоо.

Цааш унших...
 
Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жилийн зорилтыг хэрэгжүүлэх
1 дэх өдөр, 16-01-2012 02:45

Нийслэлийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оныг

"Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, тус зорилтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийг баталсугай.

Цааш унших...
 
АВТОБУС БОЛ БАЯЧУУДЫН УНАА
4 дэх өдөр, 12-01-2012 08:38

Эх сурвалж Сэтгүүлч Б.НОМИНТҮШИГ

Би өнгөрсөн намар Азийн хамгийн жижигхэн улс Сингапурыг зорив. Нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд хамгийн том буюу 1.5 сая ам км газар нутагтай Монголоос тийш явахдаа 687-хон ам км нутагтай арлын бяцхан орныг их өөрөөр төсөөлжээ. Гаднынхан манай уудам нутагт 3.0 сая хүрэхгүй хүн амьдардаг тухай сонсоод “Та нар бие биенээ олдог юм уу, Танай хотын сэлүүхэн замаар дураараа давхих юмсан” гэх мэт үгийг олонтаа хэлдэг. Утаа суунагласан, замын түгжрээ нь залхаасан хотод явган алхаж явахдаа хажуугаар өнгөрөх машин болгоноос айж цочсоор дөжирсөн Улаанбаатар хотын уугуул иргэн би тэдний энэ төсөөлөл жинхэнэ амьдралаас маш хол зөрүүтэйг дэндүү сайн мэднэ. Тиймээс л Сингапур 5.0 сая хүн амтай, сар бүр 1.0 сая жуулчин хүлээж авдаг, гаднынхны хамгийн очих дуртай Азийн орноор 2011 онд шалгарсан гэж сонсоод замыг нь Улаанбаатарынхтайгаа адилхнаар бодож байж билээ. Харин намайг огт өөр дүр зураг угтсан.

Цааш унших...
 
Их багтаамжийн ААНБайгууллагуудын захирлуудын шуурхай зөвөлгөөний хуваарь
5 дах өдөр, 04-11-2011 00:31

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа ААНБ-уудын удирдлагуудын шуурхай зөвлөгөөнийг сард 2 удаа зохион байгуулж шинээр гарч байгаа тухайн салбарт мөрдөгдөх хууль, эрх зүйн актуудын талаар мэдээлэл өгөх, үйлчилгээний явц байдал, цаг үеийн шуурхай зохион байгуулах асуудлуудын талаар чиглэл өгнө. Шуурхайд ТТХэлтэс, Захиргааны алба, ХШХэлтэс, Диспетчерийн албаны дарга нар оролцох ба оролцох боломжгүй тохиолдолд орлон гүйцэтгэх албан тушаалтанг оролцуулна.

 

Цааш унших...
 
Нийтийн тээвэр 2011 онд
5 дах өдөр, 23-12-2011 05:40

 

Нийслэлийн нийтийн тээврийн салбарын хувьд 2011 онд бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, ажлын байры тоог нэмэгдүүлэн, тээвэрчдийн хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах болон үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон талт ажлыг өрнүүлэн амжилттай ажиллалаа. Тухайлбал:

Үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хийсэн ажлын үр дүн: Их багтаамжийн автобусны 6 чиглэл шинээр нээгдэж, 8 чиглэлийг сунгах, 14 чиглэлд өөрчлөлт оруулах, автобусны тоог 43-аар нэмэгдүүлэх, 26 автобусны зогсоолд тэмдэг тавьж баталгаажуулах зэрэг ажлыг зохион байгуулсан. Монел, Бэлх, III, IV хорооллын арын айлуудад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэсэн.

Цааш унших...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараагийн > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL

Нийтийн тээвэр


Get the Flash Player to see this player.

Зөвлөгөө

  • "КОМПЬЮТЕРИЙН ВИРУС" гэж юу вэ?
    Компьютерт зєвшєєрєлгvйгээр нэвтрэх чадвартай, тодорхой vvрэг, зорилготой программыг вирус гэж ойлгож болно. Єєрєєр хэлбэл вирус нь хэрэглэгчид мэдэгдэлгvйгээр, тvvний
    зєвшєєрєлгvй компьютерт нэвтэрч чаддаг, мєн тодорхой vvргийг биелvvлэх чадвартай байна. Жишээлбэл: зарим вирус ехе файлуудыг гэмтээдэг бол, зарим нь компьютерийн санах ойд байрлан файлыг єєрчлєх болон шинээр файлууд vvсгэдэг г.м тєрєл бvрийн зорилготой байдаг.
    Цааш унших...
Free template 'Feel Free' by [ Anch ] Gorsk.net Studio. Please, don't remove this hidden copyleft!