
Хүнээ аваагүй жолоочийг торгов
Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 05 дугаар сарын 19-21-ний өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
📍 Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн оршин суугч Б.Б: Ч:2 “Шархадны эцэс-3,4-р хорооллын эцэс” чиглэлийн 1-166 гарааш дугаартай автобусны жолооч зорчигчидтой зүй бус харьцаж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
📍 Шийдвэрлэлт: 1-166 гарааш дугаартай автобусны жолооч М гомдол гаргагч Б.Б нартай холбогдон асуудлыг шийдвэрлэсэн.
📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн У.А: М:1Б “Офицеруудын ордон-Сүхбаатрын талбай” чиглэлийн 25-073 гарааш дугаартай автобусны жолооч Сүхбаатарын талбайн зогсоолоос хүнээ авалгүй явсан. Шалгаж арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
📍 Шийдвэрлэлт: Жолооч О.Б-д торгуулийн арга хэмжээ тооцсон.
📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ч:25 “Тоосгоны үйлдвэр эцэс-Дүүхээ дэлгүүр” чиглэлийн 2-083 гарааш дугаартай автобусны жолооч өглөө 06:50 үед Гандангийн урд буудал дээр 10-аад хүн байхад авахгүй явсан. Шалгаж арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
📍 Шийдвэрлэлт: 2-083 гарааш дугаартай автобусны жолооч Г.Э-д торгуулийн арга хэмжээ тооцсон.
📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Д.Б: Ч:57 “Улаанчулуут-МУИС” чиглэлийн 2-194 гарааш дугаартай автобусны жолооч зорчигчоос бэлэн мөнгө авахаас гадна тасралтгүй утсаар ярьж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
📍 Шийдвэрлэлт: 2-194 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгах боломжгүй тул хариуцсан 1-р хэсгийн даргад шалгаж, хариуцлага тооцон эргэж мэдэгдэхийг үүрэг болгов.
📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Б: Ч:13 “Тахилтын эцэс-3-р эмнэлэг” чиглэлийн 3-198 гарааш дугаартай автобусны жолооч Саппоро буудал дээр зогсож, хүнээ аваагүй явсан. Зөндөө удаан хүлээсэн гомдолтой байна.
📍 Шийдвэрлэлт: 3-198 гарааш дугаартай автобусны жолооч М ирж уулзсан. Сануулах арга хэмжээ тооцсон.
📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Д: Ч:37 “Улаанхуарангийн эцэс-4-р хороолол” чиглэлийн 1-052 гарааш дугаартай автобусанд өндөр настны картаа дартал жолооч нь наадах чинь биш, банкны картаа дар гээд банкны карт даруулж 1000 төгрөг хасагдсан байна. Би өндөр настны карттай байхад зорчуулсангүй гомдолтой арга хэмжээ авч өгнө үү.
📍 Шийдвэрлэлт: 1-052 гарааш дугаартай автобусны жолооч Д өндөр настай хүн будилсан байх би тэгж хэлэх хүн биш гэсэн тайлбар өгсөн.