• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврийн Ч:18, Ч:18Б, Ч:25, Ч:51, Ч:52 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно  
  • 2025-05-23
  • Сайнбуян
  • 1 мин унших

Нийтийн тээврийн Ч:18, Ч:18Б, Ч:25, Ч:51, Ч:52 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно  

Авто замын засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн 5 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар Нийтийн тээврийн бодлогоос газраас төлөвлөв.  

Тодруулбал, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Нарлаг” худалдааны төвийн зүүн талаас бичил 6 дугаар хороолол буюу 28 дугаар сургуулийн баруун хойд талд шинээр дулааны шугам угсарахтай холбоотойгоор “Хүрээ тулга” сургуулийн урд талаас 40 дүгээр сургуулийн хойд тал хүртэлх замыг 2025 оны 05 дугаар сарын 24-ний оройн 22:00 цагаас 05 дугаар сарын 27-ны өглөөний 06:00 цагийн хооронд хаах тул энэ хугацаанд нийтийн тээврийн 5 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орж байна.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Ч:18А “ТЭЦ-3-Гэмтлийн эмнэлэг” чиглэл 13-р сургууль-Парадокс-Сентоза-Гандан урд
  • Ч:18Б “МҮИС-ТЭЦ-3” чиглэл Гандан хойд-Москва ресторан 13-р сургууль хойд
  • Ч:25 “Тоосгоны дэлгүүр эцэс-Дүүхээ дэлгүүр” чиглэл Москва ресторан-13-р сургууль хойд-Дүүхээ дэлгүүр-11-р байр-Парадокс-Сентоза
  • Ч:51 “Дүүхээ дэлгүүр-Дүнжингарав худалдааны төв” чиглэл МҮИС-ийн хойд-Москва ресторан-Өргөө кино театр-3,4-р хорооллын эцэс-Дүүхээ дэлгүүр-Парадокс-Гандан урд
  • Ч:52 “Дүүхээ дэлгүүр-Зайсан” чиглэл МҮИС-ийн хойд-Москва ресторан-Өргөө кино театр-3,4-р хорооллын эцэс-Дүүхээ дэлгүүр-Парадокс-Гандан урд.