• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн Д:1, Д:10, М:4, Ч:34, Ч:2 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно
  • 2025-05-23
  • Сайнбуян
  • 1 мин

Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн Д:1, Д:10, М:4, Ч:34, Ч:2 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно

Авто замын засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн 5 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар Нийтийн тээврийн бодлогын газраас төлөвлөв. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 9,17 дугаар хороо, Шар хадны гудамжны шинэчилсэн авто зам засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 05:00 цаг хүртэл хааж байгаа тул тус зорчдог нийтийн тээврийн 5 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Д:1 “Шар хадны эцэс-Ботаник” чиглэл Хангамж 1-р зогсоол дээр зогсохгүй шууд Хангамж 2-р зогсоол дээр зогсоно
  • Д:10 “158-Р сургууль-Офицеруудын ордон” чиглэл 158-р сургууль-Давсны булаг баруун, зүүн-Шархад
  • М:4 “Шар хадны эцэс-Цамбагарав” чиглэл 16-р хороолол-БХИС-Улаанхуарангийн эцэс-СОС хүүхдийн хотхон-Генерал худалдааны төв
  • Ч:34 “Шар хадны эцэс-ТЭЦ-3” чиглэл 16-р хороолол-БХИС-Улаанхуарангийн эцэс-СОС хүүхдийн хотхон-Генерал худалдааны төв
  • Ч:2 “Шар хадны эцэс-3,4-р хорооллын эцэс” чиглэл Офицеруудын ордон-СОС хүүхдийн хотхон-Улаанхуарангийн эцэс-БХИС-16-р хороолол-72-р хотхон-Алдар спорт хороо.