Нийтийн тээврийн салбарынхан мэдлэгээрээ өрсөлдлөө
Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг сорих үүднээс Мэдлэг сорих тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.
Тус тэмцээнд “Зорчигч тээвэр нэг”, “Зорчигч тээвэр хоёр”, “Зорчигч тээвэр гурав”, “Зорчигч тээвэр дөрөв”, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ, “Блюбус” ХХК, “Сайхан ирээдүй” ХХК, “Сутайн буянт” ХХК, “Трансбус” ХХК, “Эрдэм транс” ХХК, “Вип такси” ХХК-ийн нийт 11 багийн 33 ажилтан, албан хаагч оролцов.
Тэмцээн нийт гурван үе шаттай болж, тэргүүн байранд “Блюбус” ХХК, дэд байранд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, гуравдугаар байранд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Тэмцээнд мэдлэг ур чадвараараа өрсөлдсөн нийт баг хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.