Шатрын аваргууд тодорлоо
Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагчдын хүүхдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд нийтийн тээврийн салбарын 11 байгууллагын 63 хүүхэд оролцсон тэмцээнийг Улсын шүүгч Т.Алтан шүүсэн юм.
Шатрын тэмцээн швейцар системээр нийт зургаан өрөг тоглож, шилдгүүдээ шалгаруулав.
06-10 насны ангилалд:
I байранд-“Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Б.Мягмардаваагийн Бодь-Очир /7 настай /
II байранд- “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын засварын инженер Б.Нямдоржийн хүү Болдбаяр /10 настай /
III байранд “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Х. Дарханбаатарын хүү Цэнгэл /10 настай /
11-16 насны ангилалд:
I байранд – “Блюбус” ХХК-ийн тооцооны нягтлан бодогч У.Номинцэцэгийн охин С. Болорсондор /13 настай /
II байранд “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын эдийн засагч Д.Энх-Амгалангийн хүү Ц.Мөнгөнбагана /15 настай /
III байранд- “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Б. Наранбаатарын хүү Шинэдөл /13 настай/ нар шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцон шилдэгээр шалгарсан хүүхдүүдэд Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал баяр хүргэн, амжилт хүсэн, шагнал гардуулав.
Уудам Монгол эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд ТА БҮХЭНД Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Хүүхэд бүхэн инээд хөөр, аз жаргалаар бялхаж байх болтугай.