
Ардын Засгийн газар 1921 оны 10-р сард гаалийн дүрмийг батлан гаргаж, 1922 оны эцэст Д.Сүхбаатар жанжны санаачилгаар Цэргийн яамны дэргэд авто гарааш байгуулах тухай Засгийн газар тогтоол гаргасны дагуу Цэргийн яаманд анхны 10 машин шилжүүлж, нэмж худалдан авах хөрөнгө олгосны үндсэн дээр 1923 онд Цэргийн яамны харилцан нэвтрэлцэх хэлтсийн харьяанд анхны авто гарааш байгуулагдсан түүхтэй. Тэр цагаас эхлэн нийтийн тээврийн салбарт ашиглаж ирсэн автобусны мэдээллийг танилцуулж байна.
МОНГОЛЧУУД БЕНЗ АВТОБУС ЗАХИАЛАН АВЧ БАЙСАН БАРИМТ
Монгол Улсын нийтийн тээврийн салбарын анхны гэх тодотголтой автобусны тухай баримтыг Mercedes-Benz компанийн архиваас илгээжээ.
Уг мэдээлэлд: “1930 оны 3-р сард "Монгол Транс" нэгдэл нийтийн тээврийн үйлчилгээгээ эхлүүлэх зорилгоор таван ширхэг Mercedes-Benz автобус худалдан авсан. Энэ үйл явдлыг нотлох мэдээлэл 1931 онд Берлинд зохион байгуулагдсан Германы автомашины үзэсгэлэнгийн сонины VII хуудсанд Монгол руу экспортолсон автобусны шассигийн зураг нийтлэгдэж байжээ. Тус зургийн тайлбарт “Мерседес- Бенцийн автобуснууд Монголын цаг агаар, орчинд зориулан үйлдвэрлэсэн, цөлийн нөхцөлд ч найдвартай ажиллагаатай байх зориулалттай” гэж бичиж үлдээжээ.



























2020 ОНООС ХОЙШ ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ, НИЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 90 ХУВИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 80 ОРЧИМ ХУВЬ БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ, БАЙГАЛИЙН ХИЙ, ЦАХИЛГААН, ЕВРО-5 ТҮЛШИЙГ АШИГЛАДАГ
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ 3.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛСНООР АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ БҮРЭН АРИЛГАСАН
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТЫН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТААС ГАДНА БҮХ БАНКНЫ КАРТ УНШИХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛСОН
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР UBCARD АППЛИКЕЙШНТЭЙ БОЛСНООР КАРТАА ЦЭНЭГЛЭХ, ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХЭД ХЯЛБАР БОЛЛОО
- ЖОЛООЧИЙГ БОЛОН ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БҮРЭН КАМЕРЫН СИСТЕМТЭЙ БОЛСОН
НИЙТИЙН ТЭЭВРИЙН 600 АВТОБУС WIFI-ТАЙ БОЛСОН
БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ТҮЛШ АШИГЛАДАГ





- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-IV САР- 13.76 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ЦӨӨН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-VII САР- 9.26 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ГАРАГ-МЯГМАР
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:1-5 ШАР-ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛ-19 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:4 ШАР ХАДНЫ ЭЦЭС-ЦАМБАГАРАВ ЧИГЛЭЛ- 5.9 САЯ ЗОРЧИГЧ)
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ Ч:40-АЛТАН ТАРИА УЛААНХУАРАНГИЙН ЭЦЭС ЧИГЛЭЛД 4 САЯ ЗОРЧИГЧ
