• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

logo АВТО ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

АВТО ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД

 

Автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг оношлох, техникийн үйлчилгээ, засвар хийх, хадгалах, угаалга, цэвэрлэгээ тосолгооны болон ашиглалтын бусад материал худалдах, цэнэглэх, сэлбэг хэрэгсэл худалдах зэрэг автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйл ажиллагааг хэлнэ.

2024 оны жилийн эцсийн байдлаар нэгдсэн судалгаагаар нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд авто үйлчилгээ эрхлэгч нийт 1466 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүртгэгдсэнээс 972 иргэн, 494 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна.

Үйл ажиллагааны төрлөөр: агрегат засвар-322, тос солих үйлчилгээ-170, гагнуур-49, дугуй засвар-296, кузов засвар-201, авто угаалга-319, автомашины оёдол доторлогоо-14, автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон ашиглалтын худалдаа-378, авто зогсоол-162 нийт 1911 төрлийн үйлчилгээ явуулж байна.

Авто үйлчилгээний чиглэлээр 2024 оны байдлаар иргэн 92 аж ахуйн нэгж байгууллага 54 нийт 146 иргэн, аж ахуйн нэгж байгууллага ангилал тогтоогоод байна.

 

АВТО ҮЙЛЧИЛГЭЭНД ЯМАР ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАГТДАГ ВЭ?

Техникийн оношилгоо, үйлчилгээ, засвар

  1. Агрегат зангилаа механизмын оношилгоо, засвар

  2. Техникийн үйлчилгээ

  3. Хөдөлгүүрийн оношилгоо, техникийн үйлчилгээ, засвар, тохиргоо, зүгшрүүлэлт

  4. Түлшний систем засвар, тохиргоо, зүгшрүүлэлт

  5. Ажилласан хий (утаа)-г зайлуулах систем, яндангийн дуу, чимээ намсгагч, ажилласан хийг гаргах систем (EGR), DFP, DOC, катализаторын хувиргагч гэх мэт оношилгоо, засвар, техникийн үйлчилгээ, тохиргоо, зүгшрүүлэлт

  6. Радиатор, хөргөлт, агааржуулалтын системийн оношилгоо, техникийн үйлчилгээ, засвар, тохиргоо, зүгшрүүлэлт

  7. Хурдны хайрцаг, хүч дамжуулах ангийн оношилгоо, техникийн үйлчилгээ, засвар

  8. Жолооны механизм, явах ангийн оношилгоо, техникийн үйлчилгээ, засвар, тохиргоо, зүгшрүүлэлт

  9. Их биеийн засвар

  10. Угаалга, цэвэрлэгээ үйлчилгээ

  11. Цахилгаан систем, түүний тоноглол, хэрэгсэл болон цахилгаан хөдөлгүүрийн системийн оношилгоо, техникийн үйлчилгээ, засвар, тохиргоо, зүгшрүүлэлт

  12. Резин дугуй засвар, дугуйн баланс тохируулга, зүгшрүүлэлт

  13. Автомашины шил засварлах, суурилуулах үйлчилгээ

 

Автотээврийн хэрэгсэл түүний сэлбэг хэрэгсэл, эд ангийн худалдаа

  1. Автотээврийн хэрэгсэл

  2. Автотээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл

  3. Тос, тосолгооны болон ашиглалтын бусад материал

  4. Оёдол доторлогоо үйлчилгээ

  5. Тээврийн хэрэгслийн резин дугуй, обуд

Автотээврийн хэрэгсэл, түүний эд анги хадгалах үйлчилгээ

  1. Тээврийн хэрэгслийн агрегат зангилаа, эд анги, сэлбэг, хэрэгсэл хадгалах

shape

2020 ОНООС ХОЙШ ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ, НИЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 90 ХУВИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 80 ОРЧИМ ХУВЬ БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ, БАЙГАЛИЙН ХИЙ, ЦАХИЛГААН, ЕВРО-5 ТҮЛШИЙГ АШИГЛАДАГ
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ 3.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛСНООР АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ БҮРЭН АРИЛГАСАН
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТЫН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТААС ГАДНА БҮХ БАНКНЫ КАРТ УНШИХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛСОН
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР UBCARD АППЛИКЕЙШНТЭЙ БОЛСНООР КАРТАА ЦЭНЭГЛЭХ, ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХЭД ХЯЛБАР БОЛЛОО
  • ЖОЛООЧИЙГ БОЛОН ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БҮРЭН КАМЕРЫН СИСТЕМТЭЙ БОЛСОН

НИЙТИЙН ТЭЭВРИЙН 600 АВТОБУС WIFI-ТАЙ БОЛСОН

БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ТҮЛШ АШИГЛАДАГ

img img img
Нийтийн тээврийн салбар тоон хэлээр
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-IV САР- 13.76 САЯ ЗОРЧИГЧ
  • ХАМГИЙН ЦӨӨН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-VII САР- 9.26 САЯ ЗОРЧИГЧ
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ГАРАГ-МЯГМАР
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:1-5 ШАР-ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛ-19 САЯ ЗОРЧИГЧ
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:4 ШАР ХАДНЫ ЭЦЭС-ЦАМБАГАРАВ ЧИГЛЭЛ- 5.9 САЯ ЗОРЧИГЧ)
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ Ч:40-АЛТАН ТАРИА УЛААНХУАРАНГИЙН ЭЦЭС ЧИГЛЭЛД 4 САЯ ЗОРЧИГЧ