

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм. Уг хурдны зам нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжилнэ. Хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой төсөл юм.
Туулын хурдны зам бол Шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд 9870 урт метр гүүр, долоон байршилд 370 урт метр туннел тус тус барихаар төлөвлөсөн. Жишээлбэл, Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц барина. Нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь Өөдөө тэмүүлэх гүүр, Богд уулын туннел, Хүннү хоттой холбогдож хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Яармагийн гүүрний баруун хэсэг дэх орох гарах хэсэг нь төв замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах бөгөөд энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ.
Түүнчлэн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох зорилготой. Төслийн барилга угсралтын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна.




2020 ОНООС ХОЙШ ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ, НИЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 90 ХУВИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 80 ОРЧИМ ХУВЬ БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ, БАЙГАЛИЙН ХИЙ, ЦАХИЛГААН, ЕВРО-5 ТҮЛШИЙГ АШИГЛАДАГ
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ 3.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛСНООР АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ БҮРЭН АРИЛГАСАН
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТЫН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТААС ГАДНА БҮХ БАНКНЫ КАРТ УНШИХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛСОН
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР UBCARD АППЛИКЕЙШНТЭЙ БОЛСНООР КАРТАА ЦЭНЭГЛЭХ, ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХЭД ХЯЛБАР БОЛЛОО
- ЖОЛООЧИЙГ БОЛОН ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БҮРЭН КАМЕРЫН СИСТЕМТЭЙ БОЛСОН
НИЙТИЙН ТЭЭВРИЙН 600 АВТОБУС WIFI-ТАЙ БОЛСОН
БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ТҮЛШ АШИГЛАДАГ





- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-IV САР- 13.76 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ЦӨӨН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-VII САР- 9.26 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ГАРАГ-МЯГМАР
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:1-5 ШАР-ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛ-19 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:4 ШАР ХАДНЫ ЭЦЭС-ЦАМБАГАРАВ ЧИГЛЭЛ- 5.9 САЯ ЗОРЧИГЧ)
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ Ч:40-АЛТАН ТАРИА УЛААНХУАРАНГИЙН ЭЦЭС ЧИГЛЭЛД 4 САЯ ЗОРЧИГЧ
