
Зөвшөөрлийн тухай хуулийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12 дахь хэсэгт зааснаар хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээг хуулийн этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх эрх зүйн зохицуулалт нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжсэн. Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1121 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус газрын даргын 2024 оны А/112 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг магадлан шалгах” ажлын хэсгүүд аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг магадлан шалгаж, тусгай зөвшөөрөл олгох талаар санал боловсруулж, Комиссын хуралд танилцуулж шийдвэрлүүлнэ.
Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсэгт заасан, комиссын удирдамжаар баталсан нөхцөл, шаардлагыг дараах байдлаар хангасан байна. Үүнд:
Д/д |
Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд тавигдах нөхцөл, шаардлага |
Нөхцөл, шаардлагыг хангаж байгаа байдал |
1 |
Нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн нийтийн тээврийн хэрэгсэлтэй байхаас гадна тээвэрлэгчийн хариуцлагын даатгалтай байх |
Хангасан |
2 |
Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх; |
Хангасан |
3 |
Техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх; |
Хангасан |
4 |
Автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх; |
Хангасан |
5 |
МУ-ын стандартад заасан шаардлагыг хангасан байх; |
Хангасан |
6 |
Автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй байдал; |
Хангасан |
7 |
Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй байх; |
Хангасан |
8 |
Цахим төлбөрийн баримтын системд холбогдон байх; |
Хангасан |
9 |
Тохирлын үнэлгээ хийгдсэн байх (Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13.2, 13.4, МУ-ын ЗГ-ын 2018-оны 291-р тогтоол) |
Хангасан |
|
Нөхцөл, шаардлагыг хангаж буй байдал, нийт |
Хангасан |




2020 ОНООС ХОЙШ ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ, НИЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 90 ХУВИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 80 ОРЧИМ ХУВЬ БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ, БАЙГАЛИЙН ХИЙ, ЦАХИЛГААН, ЕВРО-5 ТҮЛШИЙГ АШИГЛАДАГ
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ 3.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛСНООР АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ БҮРЭН АРИЛГАСАН
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТЫН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТААС ГАДНА БҮХ БАНКНЫ КАРТ УНШИХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛСОН
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР UBCARD АППЛИКЕЙШНТЭЙ БОЛСНООР КАРТАА ЦЭНЭГЛЭХ, ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХЭД ХЯЛБАР БОЛЛОО
- ЖОЛООЧИЙГ БОЛОН ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БҮРЭН КАМЕРЫН СИСТЕМТЭЙ БОЛСОН
НИЙТИЙН ТЭЭВРИЙН 600 АВТОБУС WIFI-ТАЙ БОЛСОН
БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ТҮЛШ АШИГЛАДАГ





- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-IV САР- 13.76 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ЦӨӨН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-VII САР- 9.26 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ГАРАГ-МЯГМАР
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:1-5 ШАР-ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛ-19 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:4 ШАР ХАДНЫ ЭЦЭС-ЦАМБАГАРАВ ЧИГЛЭЛ- 5.9 САЯ ЗОРЧИГЧ)
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ Ч:40-АЛТАН ТАРИА УЛААНХУАРАНГИЙН ЭЦЭС ЧИГЛЭЛД 4 САЯ ЗОРЧИГЧ
