
1235 онд Хубилай хааны санаачилгаар морин өртөөний албыг үүсгэсэн нь Монгол улсад анхны тээврийн салбар үүсэж хөгжихийн эхлэл болсон билээ. Монголд орчин үеийн механикжсан тээврийн хэрэгсэл XX зууны эхэн үеэс нэвтэрч, 1921 онд ардын хувьсгалын жилүүдэд тээврийн үүргийг үндсэндээ морин өртөө уламжлалт ердийн хөсгөөр гүйцэтгэж байлаа.
Улс орны эдийн засаг хөгжих тутам өсөн нэмэгдэж байгаа ачаа, зорчигчийн тээвэрлэлтийг залгуулж чадахгүйд хүрсэн учир 1925 онд монголын анхны тээврийн байгууллага болох “Улсын тээх нэвтрүүлэх газар”-ыг байгуулж монголын авто тээврийн байгууллагын тулгийн чулуу тавигджээ. 1929 онд Монгол трансын дэргэд ачааны 3 автомашиныг тоноглож “Улаанбаатар-Амгаланбаатар” чиглэлд хүн тээвэрлэж эхэлснээр хотын зорчигч тээврийн үндэс тавигджээ.
Энэ үеэс зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах хөдлөх бүрэлдэхүүнийг зорчигч урсгалд тохируулан сонгох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг диспетчерийн удирдлагаар хангах, нийтийн тээврийн үйлчилгээнд бие даасан хяналт шалгалтын албыг бий болгох, зорчигч урсгалын иж бүрэн судалгаа хийх, үнэ тариф, цалин хөлсний системийг боловсронгуй болгох, жолооч кондуктор, техникийн ажилтан, ажилчдыг тусгай курс сургуулиар бэлтгэх замаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний нэгдсэн систем бүрэлдэн тогтсон билээ.
1935 онд Худалдааны авто бааз, 1954 онд Авто-такси моторын бааз, 1965 онд Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх авто бааз гэх мэт төрөлжсөн тээврийн байгууллага нийслэл хотод байгуулагдаж, 1940 оны 11 дүгээр сард БНМАУ-ын Зам тээврийн яамыг байгуулж төрөл бүрийн тээвэр, зам барилгын ажлыг төвлөрүүлж удирдах болсон.
Нийслэлийн авто аж ахуйнуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж, төрөлжүүлэн төвлөрүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс БНМАУ-ын СНЗ-ийн 1969 оны 141 дүгээр тушаалаар Улаанбаатар Хотын Тээврийг Удирдах газар байгуулагдсан.
Тээврийг удирдах газрын харьяанд автобус, такси, мэргэжилтэнд үйлчлэх авто бааз, тээвэр түлш хангамжийн нэгдсэн болон хот нийгэм хангамжийн авто баазуудыг шилжүүлэн нэгтгэж, нийслэлийн байгууллага, иргэдийн хэрэгцээнд зориулж ачаа, ахуйн тээврийн үйлчилгээ, ус хүнсний ногооны зэрэг тээвэрлэлтийн төрөлжсөн үйлчилгээний авто аж ахуйнуудыг байгуулж ажиллуулсан байна. 1987 онд хотын тээврийн системд троллейбусны тээврийн үйлчилгээ шинээр бий болсон юм.
Тээврийн салбар зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, нийслэлийн төвлөрсөн тээврийн зонхилох хэсэг нь хувьчлагдаж төрийн өмчит Автобус-1 компани, Автобус-2 компани, Автобус-3 компани, Цахилгаан тээвэр компани нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зонхилох хэсгийг гүйцэтгэж байсан болно.
Нийслэлийн иргэд, оршин суугчдын байнга өсөн нэмэгдэж байгаа нийтийн хэрэгцээний зорчигч тээврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах үйлчилгээг зохион байгуулах, зохицуулах, тухайн салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий тус газар нь Засгийн газрын шийдвэрээр 1997 онд Хотын Тээвэр зохицуулалтын газар, 2001 онд Хотын Тээврийн газар, 2002 онд Нийслэлийн Зам, Тээврийн газар, 2004 онд Нийслэлийн Тээвэр зохицуулалтын газар, 2006 онд Нийслэлийн Нийтийн Тээврийн газар, 2012 онд Нийслэлийн Нийтийн Тээврийн газар, 2019 онд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, 2023 онд Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/443 дугаар захирамжаар “Нийтийн тээврийн бодлогын газар”-ын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/536 дугаар захирамжаар байгууллагын дүрмийг баталсан.

д/д |
Овог |
нэр |
Төрсөн он |
Эрхэлж байсан ажил |
Зарлиг огноо |
1 |
Дэмбэрэл |
Дамдинсүрэн |
1940 |
Автобус-1 баазын жолооч |
1984 |
2 |
Чойнбэрэл |
Содномдавгын |
1948 |
“Улсын аваргын тууз 6 удаа мөрлөсөн баатар” Автобус баазын жолооч |
1984 |
3 |
Сэрсэнжав |
Дашцэрэн |
1938 |
Сүүлийн 20 гаруй жилийг автобус баазад өнгөрүүлж жинхэнэ “хүн тээврийн улаач”, “хүн тээдэг жинчин” гэдгээ харуулсан Автобус-2 баазын жолооч |
1995 |
4 |
Шагдар |
Дашцэрэн |
1944 |
Автобус 1-р баазын дарга |
2006 |
5 |
Лувсандагва |
Цэнд-Аюуш |
1937 |
“ЛаЗ-695Е” маркийн автобусаараа 16 жил 3 сарын хугацаанд 1.1 сая гаруй км явж, 4.9 сая орчим зорчигчдод үйлчилж, 730.4 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан. |
1985 |
6 |
Хярваагийн |
Амармэнд |
1948 |
“Авто тээвэр-5” компанид жолоочоор ажиллахдаа хариуцсан машинаа ариг гамтай эзэмшиж, тээврийн замд жигд хурдаар явах, амрах нарийн цагийн хуваарьтай ажиллаж төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан. |
1985 |
7 |
Д |
Гантөмөр |
|
Авто тээврийн I баазаас ажлын гараагаа эхэлж, 30 гаруй жил хот хөдөөг холбон зорчсон. |
1990 |
8 |
Дулмаа |
Жигмэдцэрэн |
1960 |
“Эрдэнэт” үйлдвэрт БелАЗ-ын жолоочоор тэтгэвэрт гарах хүртлээ тасралтгүй 39 жил ажилласан. |
1989 |
9 |
Жамбадайн |
Чойжилсүрэн |
1947 |
1996 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Автотээврийн цехэд жолооч. |
1991 |
10 |
Цэвээний |
Лувсансамбуу |
|
Ууган тээврийн жолооч |
1958 |
11 |
Занабазар |
Хийрав |
|
|
1961 |
12 |
Цэлхээжав |
Самбуу |
1918 |
Авто тээврийн салбарт бумтны хөдөлгөөнийг манлайлж, 1948 онд хүлээн авсан “ЗиС-150” машинаараа 1969 он хүртэлх хугацаанд сая нэг зуун мянган км зам туулж хөдөлмөрийн бахдам амжилт гаргасан. |
1963 |
13 |
Түдэв |
Гэлэгжамц |
1918 |
1938 оноос автомашины жолоо мушгиж, Архангай аймгийн авто тээврийн VI баазын жолоочоор ажилласан. |
1964 |
14 |
Рэнцэнгийн |
Ёндон |
|
Машин жолоодож явахдаа даац хэтрүүлэхгүй, их хурдалж, хөдөлгүүрийг хэт халааж, хөргөхгүй байхад анхаарч, арчилгаа, тосолгоог нь цаг тухайд нь хийж, машинаа маш нямбай хэрэглэн 14 жилийн хугацаанд их засвар хийхгүйгээр нэг сая километр зам туулсан байна. |
1965 |
15 |
Дэндэв |
Пүрэвжав |
|
|
1969 |
16 |
Цэрэнхандын |
Шархүү |
|
Токарьчин |
1969 |
17 |
Түдэв |
Тангад |
|
Дорнодын 3 дугаар баазын анхны жолоочоор ажлын гараагаа эхэлж, дарга хүртлээ ажилласан. |
1971 |
18 |
Лувсанпунцаг |
Самбуу-Ёндон |
1923 |
Саятан бригад” болон “Нэргүй саатал” хөдөлгөөнийг санаачилж Монголын автотээврийн түүхэнд онцгой гавьяа байгуулсан. |
1971 |
19 |
Хавдолдаг |
Солтан |
|
Баян-Өлгий аймгийн анхны тээврийн жолооч нарын нэг. |
1971 |
20 |
Ванчинжав |
Данхар |
1931 |
Хүн тээвэр, ачаа тээвэр, шатахуун тээвэр гэсэн гурван төрлөөр Улсын аварга болж байсан. Шатахуун тээврийн Улсын аварга 4 удаа болж байсан. |
1971 |
21 |
Баярт |
Дамдин |
|
|
1971 |
22 |
Норжин |
Галсан |
|
|
1976 |
23 |
Чулуун |
Загдаа |
1921 |
Улаанбаатар хотод авто тээврийн XIV, V баазад олон жил ажиллаж. 1961-1970 онд 18 жилийн ажил хийж, 1966 онд ачаа тээврийн, 1970 онд чиргүүл ашиглалтын улсын аварга болсон байна. |
1974 |
24 |
Жигжид |
Дагва |
1931 |
Авто тээврийн нэгдүгээр баазад 1952-1987 онд жолоочоор тасралтгүй ажиллахдаа 1960-аад онд бааздаа анхны социалист хөдөлмөрийн бригадыг санаачлан байгуулсан, 1980-аад оны эхээр тээвэрчин бүр жилд 80-аас доошгүй литр бензин хэмнэх санаачилга гаргасан нь нийтийн хөдөлгөөн болж дэлгэрч байжээ. |
1975 |
25 |
Сархамбай |
Чояа |
|
1965 онд ГАЗ-51 машин хүлээн авч, 1979 онд хүртэл их засваргүй явуулж, нийтдээ 875 мянган км зам туулан, 349,8 мянган төгрөгийн ашиг оруулж, 146 мянган төгрөгийн цалин авсан. Түүний янз бүрийн машинаар туулсан замыг тооцоод дэлхийн бөмбөрцгийг бүслүүрээр нь 14 удаа тойрсонтой тэнцэхүйц тоо гаргасан байдаг. |
1980 |
26 |
Гончигдорж |
Очирбат |
1936 |
Барилгын цэргийн байгууллагад 1970 оноос жолоочоор ажиллахдаа 1980 он хүртэлх 10 жилд 29 жил 10 сарын ажил хийж, 47,4 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан. |
1981 |
27 |
Нацаг |
Буянжаргал |
1942 |
1971-1980 онд ачаа тээврийн төлөвлөгөөг 109-186 хувиар давуулан биелүүлсэн амжилтыг төр, засгаас өндрөөр үнэлсэн байдаг. |
1981 |
28 |
Хорол |
Цэвэгмид |
1935 |
Өмнөговь аймгийн Тээврийг удирдах газрын жолооч байхдаа хэмнэлтийн шагналаасаа “Москвич-408” автомашин, “КМ-160” маркийн хөргөгч авч аймгийнхаа эх, нялхсын байгууллагад, ихээхэн хэмжээний төгрөгийг хүүхдийн төлөө фонд, Вьетнамын ард түмэнд бэлэглэсэн байдаг. |
1981 |
29 |
Дунхор |
Түмэн |
|
|
1991 |
30 |
Бадам |
Жавцансамбуу |
|
1974 онд хүлээж авсан “Зил-130” машинаа их засваргүй 16 жил барихдаа 1 сая 30 мянган км явж, норм төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж, 5804.9 сая тн/км-ийн ажил хийж, 245.5 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан. |
1991 |
31 |
Мөрбалдан |
Володя |
|
|
1984 |
32 |
Цэрэндондог |
Адъяа |
1940 |
1959 онд Өвөрхангай аймгийн Хархорины сангийн аж ахуйд атрын анхны шан таталцаж хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1969 онд газар тариалангийн салбарт механикжсан салааг санаачлан байгуулж удирдан, “СК-4” комбайнаар 10 жилийн ажил хийж, 27000 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан байна. |
1974 |
33 |
Цэгмид |
Чимэд |
|
Шарын голын уурхайд жолоочоор ажиллаж байсан. |
1981 |
34 |
Шарав |
Норовсамбуу |
|
Авто тээвэр, газар тариалангийн салбарт тасралтгүй 40 шахам жил хөдөлмөрлөж байна. |
2022 |

№ |
Овог |
Нэр |
Төрсөн он |
Эрхэлж байсан ажил |
Зарлиг огноо |
|||||
1 |
Дорлиг |
Балгансүрэн |
1932 |
IV болон V таван жилийн эхний гурван жилд 10 жилийн ажил хийсэн үзүүлэлтээр хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан Автобус-1 баазад жолооч |
1974 |
|||||
2 |
Цэрэндорж |
Лувсанвандан |
1934 |
Улаанбаатар хотын автобус 1-р бааз жолооч |
1983 |
|||||
3 |
Шагдар |
Дашцэрэн |
1944 |
Автобус 1-р баазын дарга |
1999 |
|||||
4 |
Чимэдцэеэ |
Доржготов |
1941 |
Нийслэлийн тээврийн газрын ахмадын зөвлөлийн дарга |
2009 |
|||||
5 |
Дандиа |
Жаргалсайхан |
1964 |
Цахилгаан тээвэр НӨҮГ дарга |
2011 |
|||||
6 |
Буянтогтох |
Оюунбаатар |
1957 |
Автобус-1 НӨҮГ жолооч |
2013 |
|||||
7 |
Очиржав |
Цэрэнпүрэв |
1953 |
Саятан жолооч Автобус-3 НӨҮГ жолооч |
2013 |
|||||
8 |
Хултай |
Жаргалсайхан |
1956 |
Цахилгаан тээвэр НӨҮГ жолооч |
2013 |
|||||
9 |
Пүрэвжав |
Мөнхжав |
1950 |
Ажил бүтээлийн амжилтаараа цаст Алтайн буурал оргилд хүрсэн Дөл трейд ХХК жолооч |
2014 |
|||||
10 |
Ишдорж |
Рэнцэндорж |
1953 |
“Ниссан” маркийн автобусаар 1,1 сая км зам туулсан Автобус-1 НӨҮГ-ын ахмад настан жолооч |
2014 |
|||||
11 |
Норлоо |
Зориг |
1956 |
Автобус-1 НӨҮГ-ын инженер асан |
2016 |
|||||
12 |
Хэнзээ |
Галмандах |
1956 |
Монголын хувийн автобусаар овоглосон хүн Автобусны эздийн холбооны ерөнхийлөгч |
2017 |
|||||
13 |
Намсрайн |
Нямдаваа |
1952 |
Хотын тээвэр зохицуулах газрын дарга |
2017 |
|||||
14 |
Готов |
Балданшарав |
1965 |
Сутайн буянт ХХК-ийн захирал |
2018 |
|||||
15 |
Жавчиг |
Сэрээтэр |
1946 |
Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын дарга |
2018 |
|||||
16 |
Аюуш |
Ганхуяг |
1972 |
"Тэнүүн-Огоо" компанийн захирал |
2021 |
|||||
17 |
Балбарын |
Даваасүрэн |
|
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын орлогч дарга захирал |
2024 |
|||||
18 |
Жаарайн |
Намсрай |
|
Ховд аймгийн Авто тээврийн 4-р баазад тээврийн жолоочоор 31 жил, улсад нийтдээ 42 жил ажилласан. |
1985 |
|||||
19 |
Дамдингомбо |
Жагдаг |
1938 |
|
1985 |
|||||
20 |
Дандарын |
Дэмчигжав |
1930 |
1945 оноос авто тээврийн II, XIX, XXVII баазад засварчин, мастер, ерөнхий инженер, дарга зэрэг ажил албыг хашсан. |
1985 |
|||||
21 |
Түүвэй |
Цэвээн |
1943 |
1974 оноос Увс аймгийн IX баазад тээвэрчнээр ажилласан хугацаандаа тэжээл тээврийн улсын аваргаар 5 удаа шалгарч, 1982 онд Саятан жолооч цол хүртэж байсан. |
1991 |
|||||
22 |
Раздакийн |
Сандалхан |
1943 |
1992 оноос Зам, тээвэр, холбооны болон Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан. |
2005 |
|||||
23 |
Догойн |
Ёндонсүрэн |
1937 |
1982-1990 онд Зам, тээврийн яамны сайд зэрэг төрийн өндөр хариуцлагатай албыг олон жил үр бүтээлтэй хашсан бөгөөд тээврийн салбарыг хөгжүүлэх, салбарын үйлдвэрлэл-техникийн баазыг өргөтгөн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. |
2008 |
|||||
24 |
Балжинням |
Осоржамаа |
1945 |
2 сая 800 гаруй мянган километр зам туулсан Б.Осоржамаа гуайг “даргын жолооч” хэмээн овоглодог. |
2009 |
|||||
25 |
Дашийн |
Намхайдорж |
1950 |
1973-аас 2003 оны хооронд 30 жил тээврийн жолооч хийсэн. |
2000 |
|||||
26 |
Оролбайн |
Шолтой |
1940 |
Ховд аймгийн Авто тээврийн 4 дүгээр баазад ажлын гараагаа эхэлсэн. 1975 оноос Тээврийг удирдах газрын ашиглалтын хэлтсийн даргаар 26 жил тасралтгүй ажилласан. |
2014 |
|||||
27 |
Очиржав |
Цэрэнпүрэв |
1953 |
Нийтийн тээврийн жолооч хүн дэлхий дээрх хамгийн үнэт баялаг болох хүнийг тээвэрлэж яваа гэдгээ хэзээ ч мартаж болохгүй |
2013 |
|||||
28 |
Балжинням |
Чадраабал |
1935 |
Хөвсгөлийн Усан Замын газрын дарга,“Сүхбаатар” хөлөг онгоцны анхны капитан |
1935 |
|||||
29 |
Цогт |
Пэрэнлэй |
|
БНМАУ-ын Тээврийн яамны харьяа АЗҮН-д үйлдвэрлэсэн “АНХНЫ ЧИРГҮҮЛ”-ыг 5-р баазын жолооч 5,6 дугаар таван жилийн гавшгайч н.Пэрэнлэй /тт5521/ эзэмшиж, сая.тн километрийн үүрэг амлалт авч намрын ургац хураалтанд гарч байв |
|
|||||
30 |
С |
Мижид |
|
1 дүгээр баазын ашиглалтын албаны ахлах диспетчер. |
1972 |
|||||
31 |
Рэнцэн |
Ёндон |
|
ЗИС-5 автомашиныг 16 жил гаруй эзэмшиж ажиллахдаа их засваргүйгээр 1 сая гаруй км буюу дэлхийг бүслүүрээр нь 20-оод удаа тойрохтой тэнцэх замыг туулж 1968 онд саятан-жолооч болжээ. |
1969 |
|||||
32 |
М |
Равдан |
|
Архангайн 6 дугаар баазын жолооч 8 бумтан жолооч. |
|
|||||
33 |
Цэрэнжамц |
Ямааранз |
1929 |
Булган аймгийн 8 дугаар баазын жолооч Резин дугуйн улсын хошой аварга, саятан бригадын гишүүн. |
1971 |
|||||
34 |
Аюулгүй |
Рэнцэн |
1918 |
Цагдаагийн хошууч “Эгийн даваанаас Рэнцэнгийн даваа хэцүү” гэдэг нэрээр жолооч иргэдийн дунд алдартай байсан. |
1981 |
|||||
35 |
Дамдингомбо |
Жагдаг |
1938 |
Хэнтий аймгийн авто тээврийн 10-р баазын тээвэрчин. |
|
|||||
36 |
Дандар |
Дэмчигжав |
1930 |
Тээврийн аж ахуйг хөгжүүлэх, төлөвлөгөөт зорилтуудыг бүрэн биелүүлэх, мэргэжилтэн боловсон хүчнийг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад олон жилийн хүч зүтгэлээ зориулж амжилт гаргасан. |
1985 |
|||||
37 |
Жамаажав |
Нүрдэн |
1942 |
47 жил цагдаагийн байгууллагад ажиллаж, тус байгууллагаас анхны гавьяат тээвэрчин болсон. |
2001 |
|||||
38 |
Сүрэн |
Зина |
1940 |
Баянхонгор аймгийн 18 дугаар баазад тээврийн жолоочоор ажилласан. |
2005 |
|||||
39 |
Нүрзэд |
Цэрэндолгор |
|
“Далай тэнгис” компанийн жолооч, ахмад тээвэрчин. |
2015 |
|||||
40 |
Хэнз |
Галмандах |
|
Монголын хувийн автобусны эзэд жолооч нарын холбооны тэргүүн |
2017 |
|||||
41 |
Ж |
Агваанцэрэн |
|
Хэнтийн аймгийн 10-р баазын ачаа тээврийн жолооч. |
2019 |
|||||
42 |
Налсал |
Баасанжав |
1938 |
Дорноговь аймгийн 11-р баазад авто жолоочоос эхлээд удирдах ажилтан болтлоо хөдөлмөрлөж, аймгийн авто тээврийн салбарын түүхт хуудсыг зузаалсан эрхэм билээ. |
2019 |
|||||
43 |
Донров |
Долгорсүрэн |
1946 |
28 жил хот хоорондын тээвэрт намрын их тариа хураалт, өвлийн их цас зуднаар малчин түмэндээ хотонд нь өвс түгээлт хийж байсан онц тээвэрчин юм. Тэрбээр Монгол Улсын манлай заан.
|
2017 |
