• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

img Мэндчилгээ
president

Нийтийн тээврийн бодлогын газрын цахим хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Засгийн газрын 2024 оны 2-р сарын 28-ны өдрийн 81 дугаартай тогтоолоор байгууллагын нэрийг “Нийтийн тээврийн бодлогын газар” болгон өөрчилж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4-р сарын 22-ны өдрийн А/443 дугаартай захирамжаар тус газрын бүтэц зохион байгуулалт, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан.

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын өсөлт болон хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн олон төрөлт үйлчилгээг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхдээ шинжлэх ухаан технологийн шийдэлд суурилан хөгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн удирдлагаас 2021-2024 онд нийтийн тээврийн том, дунд, угсраа, давхар, цахилгаан болон дизель хөдөлгүүртэй 1020 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж, нийтийн тээврийн салбарт ажиллагсдын хүний нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зарим мэргэжилтний цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж, иргэдэд соёлтой үйлчлэх хандлагын өөрчлөлтийн талаар олон талт ажлуудыг өрнүүлсээр байна.

Нийслэл хотын нийтийн тээврийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологийн нэвтрүүлэх замаар иргэдээ дээдэлсэн тээврийн системийг бий болгох эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө салбарын бүх удирдлага, албан хаагч, жолооч, хяналтын ажилтнууд хичээн ажилладаг.

Байгаль орчинд ээлтэй, аюулгүй, зорчигч төвтэй тээвэрлэлтийг гүйцэтгэн ажиллаж, илүү хүртээмжтэй, хялбар, иргэндээ хүрсэн, цахим, ухаалаг үйлчилгээг бий болгох нь бидний эрхэм зорилгын нэг юм.

       Та бүхний Алтан шар зам өлзийтэй байх болтугай.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА

Д.ОТГОНЖАРГАЛ

tamga
shape

2020 ОНООС ХОЙШ ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ, НИЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 90 ХУВИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 80 ОРЧИМ ХУВЬ БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ, БАЙГАЛИЙН ХИЙ, ЦАХИЛГААН, ЕВРО-5 ТҮЛШИЙГ АШИГЛАДАГ
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ 3.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛСНООР АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ БҮРЭН АРИЛГАСАН
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТЫН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТААС ГАДНА БҮХ БАНКНЫ КАРТ УНШИХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛСОН
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР UBCARD АППЛИКЕЙШНТЭЙ БОЛСНООР КАРТАА ЦЭНЭГЛЭХ, ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХЭД ХЯЛБАР БОЛЛОО
  • ЖОЛООЧИЙГ БОЛОН ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БҮРЭН КАМЕРЫН СИСТЕМТЭЙ БОЛСОН

НИЙТИЙН ТЭЭВРИЙН 600 АВТОБУС WIFI-ТАЙ БОЛСОН

БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ТҮЛШ АШИГЛАДАГ

img img img
Нийтийн тээврийн салбар тоон хэлээр
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-IV САР- 13.76 САЯ ЗОРЧИГЧ
  • ХАМГИЙН ЦӨӨН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-VII САР- 9.26 САЯ ЗОРЧИГЧ
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ГАРАГ-МЯГМАР
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:1-5 ШАР-ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛ-19 САЯ ЗОРЧИГЧ
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:4 ШАР ХАДНЫ ЭЦЭС-ЦАМБАГАРАВ ЧИГЛЭЛ- 5.9 САЯ ЗОРЧИГЧ)
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ Ч:40-АЛТАН ТАРИА УЛААНХУАРАНГИЙН ЭЦЭС ЧИГЛЭЛД 4 САЯ ЗОРЧИГЧ