


Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл тусгай замын автобус /BRT/ төслийг хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар уг төслийн урьдчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтийг авах судалгааны ажил үргэлжилж байна. Судалгаа дуусаж, санхүүжилт бүрэн шийдэгдсэний дараа ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Эдгээр ажлыг энэ онд дуусгаад, 2026 оны гуравдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 он хүртэл хэрэгжих төлөвлөлттэй.
Тусгай замын автобус төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км урт коридорын дагуу барина. Өдөрт 25-35 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Буудлын тоо 17, зорчих дундаж хугацаа 15-20 минут, дундаж хурд 20-25 км/цаг байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 12.6 хувиар нэмэгдэх юм.




2020 ОНООС ХОЙШ ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ, НИЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 90 ХУВИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 80 ОРЧИМ ХУВЬ БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ, БАЙГАЛИЙН ХИЙ, ЦАХИЛГААН, ЕВРО-5 ТҮЛШИЙГ АШИГЛАДАГ
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ 3.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛСНООР АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ БҮРЭН АРИЛГАСАН
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТЫН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТААС ГАДНА БҮХ БАНКНЫ КАРТ УНШИХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛСОН
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР UBCARD АППЛИКЕЙШНТЭЙ БОЛСНООР КАРТАА ЦЭНЭГЛЭХ, ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХЭД ХЯЛБАР БОЛЛОО
- ЖОЛООЧИЙГ БОЛОН ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БҮРЭН КАМЕРЫН СИСТЕМТЭЙ БОЛСОН
НИЙТИЙН ТЭЭВРИЙН 600 АВТОБУС WIFI-ТАЙ БОЛСОН
БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ТҮЛШ АШИГЛАДАГ





- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-IV САР- 13.76 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ЦӨӨН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-VII САР- 9.26 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ГАРАГ-МЯГМАР
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:1-5 ШАР-ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛ-19 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:4 ШАР ХАДНЫ ЭЦЭС-ЦАМБАГАРАВ ЧИГЛЭЛ- 5.9 САЯ ЗОРЧИГЧ)
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ Ч:40-АЛТАН ТАРИА УЛААНХУАРАНГИЙН ЭЦЭС ЧИГЛЭЛД 4 САЯ ЗОРЧИГЧ
