• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Бидний тухай

Ардын Засгийн газар 1921 оны 10-р сард гаалийн дүрмийг батлан гаргаж, ачаа тээвэрлэлт зохих журамд орсон байна.1922 оны эцэст Д.Сүхбаатар жанжны санаачилгаар Цэргийн яамны дэргэд авто гараашийг 10 машинтайгаар байгуулж, нэмж худалдан авах хөрөнгө олгожээ. 1924 онд шинээр байгуулагдсан Аж ахуйн яам болон Харилцан туслалцах хоршоо зэрэг байгууллагууд цөөхөн автомашинтай болж ойр зуурын тээвэр хийж, Ардын Засгийн газрын шийдвэрээр 1924 онд "Уурын тэргэдийг товчоолон бүртгэх газар"-ыг байгуулж түүнчлэн 1925 оны 7-р сарын 15-ны өдөр "Монгол Улсын Тээх нэвтрүүлэх газар"-ыг байгуулж,  энэхүү өдрийг Монгол Улсад автотээврийн салбар үүссэн өдөр хэмээн үзэж тэмдэглэдэг. 

1925 оны 9-р сард Жанчхүү хотод гурван этгээдийн хэлэлцээ хийж "Автомашины хоршоо" байгуулах хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

1924 - 1925 онд Улаанбаатар, Жанчхүү хотод бие даасан 33 авто гараашийг нэгтгэн "Автосиндикат" гэгч байгууллага байгуулж тээвэр хийж байв. 1926 онд "Тээх нэвтрүүлэх газар"-ын дүрмийг батлан гаргаж, шатахуун хадгалах 14-15 тонны багтаамжтай 230 савыг Герман улсаас авчирч Улаанбаатар хотод суурилуулсан нь шатахуун түгээх анхны станц болжээ. Улмаар ЗХУ-аас Нефть бүтээгдэхүүнийг авч эхэлжээ.

Энэ үед Тээх нэвтрүүлэх газар 50 гаруй автомашинтай нийт 180 ажилтантай байжээ. Мөн 1925 онд тээсэн ачаа 0.4 мянган тонн байсан бол 1929 онд 1.2 мянган тонн ачаа тээж гүйцэтгэсэн ажлын хэмжээ 2-3 дахин нэмэгдэн тээвэрлэлтийн дундаж зай нь 700-750 км болсон байгаа нь алсын тээвэрлэлтийг илүү гүйцэтгэсэн байна. Монголын тээх нэвтрүүлэх газар ачаа барааг илүү тээвэрлэж байсны зэрэгцээ шуудан тээвэрт явж морин өртөөг автомашинаар солих эхлэлийг тавьсан гэж үздэг.

Монгол Улсын нийтийн тээврийн салбарын анхны гэх тодотголтой автобусны тухай баримтыг Mercedes-Benz компанийн архивд хадгалагддаг байна. Тэрхүү архивын баримтад:

“1930 оны 3-р сард "Монгол Транс" нэгдэл нийтийн тээврийн үйлчилгээгээ эхлүүлэх зорилгоор таван ширхэг Mercedes-Benz автобус худалдан авсан. Энэ үйл явдлыг нотлох мэдээлэл 1931 онд Берлинд зохион байгуулагдсан Германы автомашины үзэсгэлэнгийн сонины VII хуудсанд Монгол руу экспортолсон автобусны шассигийн зураг нийтлэгдэж байжээ. Тус зургийн тайлбарт “Мерседес-Бенцийн автобуснууд Монголын цаг агаар, орчинд зориулан үйлдвэрлэсэн, цөлийн нөхцөлд ч найдвартай ажиллагаатай байх зориулалттай” гэж бичиж үлдээжээ.

1969-1990 он Хотын тээврийг удирдах газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 141 дүгээр тогтоолыг үндэслэн Тээврийн яамны сайдын 1969 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 275 тоот тушаалаар байгуулсан.

1969-1990

Хотын тээврийг удирдах газар

1990-1997

Хотын тээврийн газар

1997-2000

Хотын тээвэр зохицуулалтын газар

2000-2001

Хотын тээврийн газар

2002-2004

Нийслэлийн зам, тээврийн газар

2004-2006

Нийслэлийн Нийтийн тээвэр зохицуулалтын газар

2007-2008

Нийслэлийн тээврийн газар

2009-2012

Нийслэлийн нийтийн тээврийн газар

2013-2016

Нийслэлийн тээврийн газар

2019-2023

Нийтийн тээврийн үйлчилгээний газар

2024

Нийтийн тээврийн бодлогын газар

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/443 дугаар захирамжаар “Нийтийн тээврийн бодлогын газар”-ын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоож,  Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/536 дугаар захирамжаар байгууллагын дүрмийг баталсан. Одоо Нийтийн тээврийн бодлогын газар 9 хэлтэс, 350 хүний орон тоотой ажиллаж байна.

back

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэл хотын нийтийн тээврийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологийн нэвтрүүлэх замаар иргэдээ дээдэлсэн тээврийн системийг бий болгоно

АЛСЫН ХАРАА

Байгаль орчинд ээлтэй, аюулгүй, зорчигч төвтэй тээвэрлэлтийг гүйцэтгэнэ

shape

2020 ОНООС ХОЙШ ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ, НИЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 90 ХУВИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 80 ОРЧИМ ХУВЬ БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ, БАЙГАЛИЙН ХИЙ, ЦАХИЛГААН, ЕВРО-5 ТҮЛШИЙГ АШИГЛАДАГ
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ 3.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛСНООР АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ БҮРЭН АРИЛГАСАН
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТЫН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТААС ГАДНА БҮХ БАНКНЫ КАРТ УНШИХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛСОН
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР UBCARD АППЛИКЕЙШНТЭЙ БОЛСНООР КАРТАА ЦЭНЭГЛЭХ, ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХЭД ХЯЛБАР БОЛЛОО
  • ЖОЛООЧИЙГ БОЛОН ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БҮРЭН КАМЕРЫН СИСТЕМТЭЙ БОЛСОН

НИЙТИЙН ТЭЭВРИЙН 600 АВТОБУС WIFI-ТАЙ БОЛСОН

БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ТҮЛШ АШИГЛАДАГ

shape shape