• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

logo НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Нийслэл хотын нийтийн тээврийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологийн нэвтрүүлэх замаар иргэдээ дээдэлсэн тээврийн системийг бий болгох эрхэм зорилготой хамт олон та бүхэнд үйлчилж байна. Байгаль орчинд ээлтэй, аюулгүй, зорчигч төвтэй тээвэрлэлтийг гүйцэтгэхээс гадна иргэдэд хүртээмжтэй, аюулгүй, хялбар үйлчилгээг бид хүргэхээр хичээн ажиллаж байна.

 

Монгол Улсын нийт хүн амын 49 хувь нь ажиллаж амьдардаг Улаанбаатар хотод 2025 оны байдлаар өдөр тутам нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн болон хот орчмын 139 чиглэлд, өдөр тутмын нийтийн тээврийн үйлчилгээг 18 аж ахуйн нэгж, байгууллагаас ажлын өдөр 1182, амралтын өдөр 1008 угсраа, давхар болон их, дунд багтаамжийн автобусаар үйлчилгээ үзүүлж, өдөр тутмын үйлчилгээг хэвийн явуулах үүднээс зохицуулалт хийж, тээвэр зохицуулалтад хяналт тавьж, үйлчилгээний хэвийн тасралтгүй шуурхай байдлыг ханган ажиллаж байна.

Төрөл

2025 он

ААНБ

Тээврийн хэрэгслийн тоо

1

Үндсэн

18

1311

2

Буухиа

1

29

3

Такси

5

222

4

Ажилчдын автобус

83

216

5

Хүүхдийн автобус

63

178

6

Сургуулийн автобус

83

67

Нийт

253

2023

УЛААНБААТАР ХОТЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨРӨЛ

2025 оны байдлаар нийт их багтаамжийн 1311 автобус бүртгэлтэйгээс  дизель автобус 1062, цахилгаан автобус 97, давхар автобус 10,  байгалийн шахсан хий /CNG/ 38,   угсраа автобус 31, хот орчмын автобус 10, дунд багтаамжийн автобус 63, таксийн 222 тээврийн хэрэгслээс 198 тээврийн хэрэгсэл /LPG/ буюу шингэрүүлсэн нефтийн хийн хөдөлгүүртэй, 24 тээврийн хэрэгсэл бензинээр ажилладаг тээврийн хэрэгслүүд байна.

2025 оны байдлаар нийт бүртгэлийн санд их багтаамжийн 2631, буухиа 29, таксийн 222 мэргэшсэн жолооч бүртгэлтэй байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛИЙН ТОО

2025 оны байдлаар өдөр тутам нийтийн тээврийн үйлчилгээнд 139 чиглэлд их, дунд, угсраа болон бага багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 119 нь үндсэн чиглэл, 20 нь хот орчмын чиглэл болно. Нийт чиглэлийн урт нь 3734 км байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОГСООЛ

Нийтийн тээврийн үйлчилгээ нь зам, зогсоол, тээврийн хэрэгсэл гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 1282 зогсоол ашиглагдаж байгаагаас эцсийн 118 зогсоол бүртгэлтэй байна.

shape

2020 ОНООС ХОЙШ ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ, НИЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 90 ХУВИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 80 ОРЧИМ ХУВЬ БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ, БАЙГАЛИЙН ХИЙ, ЦАХИЛГААН, ЕВРО-5 ТҮЛШИЙГ АШИГЛАДАГ
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ 3.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛСНООР АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ БҮРЭН АРИЛГАСАН
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТЫН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТААС ГАДНА БҮХ БАНКНЫ КАРТ УНШИХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛСОН
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР UBCARD АППЛИКЕЙШНТЭЙ БОЛСНООР КАРТАА ЦЭНЭГЛЭХ, ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХЭД ХЯЛБАР БОЛЛОО
  • ЖОЛООЧИЙГ БОЛОН ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БҮРЭН КАМЕРЫН СИСТЕМТЭЙ БОЛСОН

НИЙТИЙН ТЭЭВРИЙН 600 АВТОБУС WIFI-ТАЙ БОЛСОН

БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ТҮЛШ АШИГЛАДАГ

img img img
Нийтийн тээврийн салбар тоон хэлээр
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-IV САР- 13.76 САЯ ЗОРЧИГЧ
  • ХАМГИЙН ЦӨӨН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-VII САР- 9.26 САЯ ЗОРЧИГЧ
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ГАРАГ-МЯГМАР
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:1-5 ШАР-ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛ-19 САЯ ЗОРЧИГЧ
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:4 ШАР ХАДНЫ ЭЦЭС-ЦАМБАГАРАВ ЧИГЛЭЛ- 5.9 САЯ ЗОРЧИГЧ)
  • ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ Ч:40-АЛТАН ТАРИА УЛААНХУАРАНГИЙН ЭЦЭС ЧИГЛЭЛД 4 САЯ ЗОРЧИГЧ