ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ
Нийтийн тээврийн бодлогын газартай 2025 оны байдлаар такси үйлчилгээ эрхлэх гэрээтэй 5 аж ахуйн нэгж, байгууллага байгаа бөгөөд эдгээр байгууллагуудад нийт 222 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
UBCAB онлайн такси нь технологийн дэвшилтэт GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси тээврийн үйлчилгээ юм. UBCab онлайн такси үйлчилгээ нь 2013 онд байгуулагдаж, 2025 оны байдлаар 1.5 сая хэрэглэгч, 60 мянган жолооч бүртгэлтэй.
ДАВУУ ТАЛ: Аюулгүй, найдвартай – Баталгаажсан жолооч, хяналттай үйлчилгээ
Хялбар захиалга – Аппликейшнээ ашиглан хэдхэн товч дараад л унаагаа дуудах боломжтой , олон төрлийн сонголт – Black, Comfort, EV зэрэг үйлчилгээний төрөл,ил тод тариф, нэмэлт далд төлбөргүй, үргэлж тав тухтай, найдвартай, хурдан үйлчилгээ
Аппликейшн татах линк: https://onelink.to/ubcab
“МӨНХ ТАКСИ" ХХК
Улаанбаатар хотод орчин үеийн, чанартай такси үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой “Мөнх Такси” ХХК нь 2012 онд байгуулагдсан.
Өнөөдрийн байдлаар уг компани 84 тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ явуулж нийт зах зээлийн 13 орчим хувийг эзэлж байна.
“ВИП ТАКСИ СЕРВИС” ХХК нь 2014 онын хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. Монгол Улсын хууль болон олон улсын чанарын стандартад нийцсэн дээд зэрэглэл бүхий үйлчилгээг харилцагч байгууллагууд иргэддээ үзүүлдэг. Нийт 60 ажилтантай, 27 тээврийн хэрэгслээр үйлчилж байна. Хувьсан өөрчлөгдөж буй хэрэглээний соёлыг тодорхойлон, стандартад нийцсэн такси үйлчилгээг үзүүлж, нийгэмд үнэ цэнийг бүтээхийн сацуу харилцагчаа дээдлэн зорчигчдод аюулгүй үйлчилгээг үзүүлж, итгэлт түнш нь байхыг хичээн ажиллаж байна.
25 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ “ТЭБЭ" ТАКСИ
Такси түрээсийн үйлчилгээ үзүүлдэг “Тэбэ сервис” ХХК нь 2000 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ хугацаанд 2097 түрээсийн таксиг хувьд шилжүүлсэн. 2025 оны 11-р сарын байдлаар 100 гаруй жолоочид такси түрээсийн үйлчилгээг үзүүлж байна. Такси түрээсийн үйлчилгээ авах бол 94030105, 91918316 утас руу холбогдоно уу.
Такси түрээсийн үйлчилгээ үзүүлдэг “Стар авто трейд” ХХК нь 2018 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. 2025 оны 11 сарын байдлаар 33 жолоочид такси түрээсийн үйлчилгээ үзүүлж байна. Такси түрээсийн үйлчилгээ авах бол 91910198 утсаар холбогдоно уу.