
Нийтийн тээврийн бодлогын газрын Ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтэс нь Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/536 дугаар захирамжаар баталсан “Нийтийн тээврийн газрын дүрэм”-ийн хүрээнд нийслэлийн хэмжээнд ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг Авто тээврийн тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журам, стандартад нийцүүлэн зохицуулах, зохион байгуулах, төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.
Ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээ эрхлэх тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, ачаа тээврийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, замын байгууламжийн эвдрэл гэмтлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилготойгоор ЕС, ТҮР замын хуудас олгодог.
Ачаа тээврийн мэдээллийг 11-323629 дугаараар хүлээн авч, өдөрт дунджаар 60 гаруй иргэнд мэдээлэл өгч ажиллаж байна.
- НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЧААНЫ, ТҮГЭЭЛТ, ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОМАШИНЫГ ХЯЗГААРЛАЛТТАЙГААР ОРОЛЦУУЛАХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ https://legalinfo.mn/mn/detail?lawId=17430759092772&showType=1
- АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД АЮУЛ, ХОХИРОЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам/




2020 ОНООС ХОЙШ ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ, НИЙТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 90 ХУВИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 80 ОРЧИМ ХУВЬ БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ, БАЙГАЛИЙН ХИЙ, ЦАХИЛГААН, ЕВРО-5 ТҮЛШИЙГ АШИГЛАДАГ
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ 3.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛСНООР АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ БҮРЭН АРИЛГАСАН
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТЫН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТААС ГАДНА БҮХ БАНКНЫ КАРТ УНШИХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛСОН
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР UBCARD АППЛИКЕЙШНТЭЙ БОЛСНООР КАРТАА ЦЭНЭГЛЭХ, ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭХЭД ХЯЛБАР БОЛЛОО
- ЖОЛООЧИЙГ БОЛОН ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БҮРЭН КАМЕРЫН СИСТЕМТЭЙ БОЛСОН
НИЙТИЙН ТЭЭВРИЙН 600 АВТОБУС WIFI-ТАЙ БОЛСОН
БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ТҮЛШ АШИГЛАДАГ





- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-IV САР- 13.76 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ЦӨӨН ЗОРЧИГЧ ЯВСАН САР-VII САР- 9.26 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ГАРАГ-МЯГМАР
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:1-5 ШАР-ОФИЦЕРУУДЫН ОРДОН ЧИГЛЭЛ-19 САЯ ЗОРЧИГЧ
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ М:4 ШАР ХАДНЫ ЭЦЭС-ЦАМБАГАРАВ ЧИГЛЭЛ- 5.9 САЯ ЗОРЧИГЧ)
- ХАМГИЙН ОЛОН ЗОРЧИГЧ ЯВСАН ЧИГЛЭЛ Ч:40-АЛТАН ТАРИА УЛААНХУАРАНГИЙН ЭЦЭС ЧИГЛЭЛД 4 САЯ ЗОРЧИГЧ
