• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

logo ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ХЭЛТЭС
Хэлтсийн дарга: Ц.Мягмар
Хэлтсийн дарга: Ц.Мягмар
1
2
3

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Нэг. Тээврийн салбарын хөгжил, хууль тогтоомж, техник технологийн шинэчлэлийн хүрээнд:

1.1.Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд нийслэлийн тээврийн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсруулах ажилд оролцох, холбогдох санал дүгнэлтийг танилцуулах;

1.2.Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан, нийтийн тээврийн төлөвлөлттэй холбогдох төсөл, хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулах ажилд оролцох, санал хүргүүлэх, хэрэгжилтийг ханган ажиллах;

1.3.Нийтийн тээврийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн үндэслэл, судалгааг гаргах чиглэлээр бусад хэлтэс, нэгжтэй хамтран ажиллах;

1.4.Тээврийн салбарт хэрэгжүүлэх болон хэрэгжиж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын төсөл, хөтөлбөр, инноваци, стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах;

1.5.Нийслэлийн тээврийн салбарын ажил үйлчилгээтэй холбогдсон техник, технологийн бичиг баримтыг боловсронгүй болгох норм, нормативийг шинэчлэх, шаардлагатай стандартын төслийг боловсруулах чиглэлээр болон олон улсын ISO стандартыг нутагшуулах, нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар санал танилцуулах;

1.6.Шинэ төрлийн тээврийн хэрэгсэл, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх талаар туршлага судлах, хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, төсөл санал танилцуулах.

Хоёр. Авто тээврийн үйлчилгээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд:

2.1.Нийслэлийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, стандартын шаардлагад хяналт тавих, энэ чиглэлээр тээвэрлэгч аж ахуй нэгж, байгууллагад мэргэжил арга зүйн хувьд зөвөлгөө өгөх, эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангуулах;

2.2.Нийтийн зорчигч тээвэр, ачаа тээвэр, хүүхдийн болон ажилчдын автобусны үйлчилгээ,  авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалт хийх;

2.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт автотээврийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор улсын байцаагч нарыг хуваарилан ажиллуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр мэдэгдэл, албан шаардлага хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;

2.4.Авто тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тайлан, улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн тээвэрлэлтийн болон бусад төрлийн гэрээг цуцлах, гэрээний хариуцлага /анз/ хүлээлгэх, хугацаатай үүрэг даалгавар хүргүүлэх чиглэлээр санал танилцуулах;

2.5.Автотээврийн үйлчилгээтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, уг мэдээллийн дагуу хяналт шалгалтыг явуулан, хуульд заасан хугацаанд хариуг хүргүүлэх;

2.6.Автотээврийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн болон төрийн хяналт шалгалтын бусад байгууллагатай хамтран ажиллах;

2.7.Автотээврийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах, мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэх, нөлөөллийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

2.8.Нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчих иргэдийн төлбөр төлөх байдалд шалгалт явуулж, хуульд заасны дагуу шаардлага тавих, хөлс төлөөгүй зорчигчийг тээвэрлэхээс татгалзах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, шалгагч нарыг гудамж замд хуваарилан ажиллуулах;

2.9.Нийтийн тээврийн үйлчилгээ /таксинаас бусад/-ний хөлс төлөлтийг нэмэгдүүлэх, зорчигч нар цахим төлбөрийн систем ашиглаж хэвших чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч, холбогдох байгууллага /“Улаанбаатар смарт карт” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ зэрэг/-тай хамтран ажиллах, энэ чиглэлээр дээд шатны байгууллага, албан тушаалтныг мэдээллээр хангах;

2.10.Аюултай болон тусгай ачаа тээврийн үйл ажиллагаанд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх.

Гурав. Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааны хүрээнд:

3.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт гудамж замын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, нотлох баримт цуглуулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх;

3.2.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулах, орчин үеийн цахим техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж ашиглах зэргээр ажлын бүтээмжийг сайжруулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3.3.Нийслэлийн нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах болон гудамж замд эвдэрч саатсан тээврийн хэрэгслийг шуурхай чөлөөлөх зэрэг үйл ажиллагаанд тогтмол шалгалт хийж, илэрсэн зөрчилд хуульд заасан шийтгэл оногдуулах;

3.4.Нийтийн тээврийн автобус, тролейбус чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээнээс бусад эгнээгээр зорчуулахгүй байх, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудалд зөв байрлуулах, иргэдэд чирэгдэлгүй, соёлтой үйлчлэх чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах, илэрсэн зөрчилд хуульд заасан шийтгэл оногдуулах;

3.5.Автотээврийн үйлчилгээ эрхлэх явцад зам тээврийн осол гарсан тохиолдолд холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, дахин зөрчил гаргахгүй байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, уг зам тээврийн осол, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоож, буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

3.6.Нийслэлийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн зөрчил, түүний шийдвэрлэлтийн талаарх тоон мэдээллийг хөтөлж, цахим сангийн баяжилтыг хийх, энэ чиглэлээр дээд шатны байгууллага, албан тушаалтныг мэдээллээр хангах;

3.7.Нийслэлийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээний дуудлагын төв, дуудлагын төвийн жолооч, хүргэлтийн үйлчилгээ, ачаа тээврийн үйлчилгээ зэрэг автотээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын  үйлчилгээний чанарт холбогдох хэлтэстэй хамтран хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр мэргэжил, арга зүйн зааварчилгаа өгч ажиллах.

Дөрөв. Байгууллагын дотоод үйл ажиллагааны чиглэлээр:

4.1.Байгууллагын хэмжээнд дотоодод мөрдөх дүрэм, журам, заавар болон дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хэлтсийн хэмжээнд хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах ажлыг зохион байгуулах;

4.2.Хэлтсийн чиг үүргийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар холбогдох мэдээ, мэдээллийг боловсруулж иргэдэд мэдээлэх, удирдлагыг мэдээллээр хангах;

4.3.Газрын удирдлага, холбогдох хэлтсээс зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд оролцох, хэлтсийн үйл ажиллагааг байгууллагын дотоод нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах;

4.4.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангуулах, хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, авлигатай тэмцэх талаарх сургалтад алба хаагчдыг бүрэн хамруулах;

4.5.Хэлтсийн хэмжээнд сахилга дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, албан хаагч, ажилтны ажлын цаг ашиглалтад хяналт тавих;

4.6.Хэлтсийн хэмжээнд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах, албан хаагч, ажилтны сахилга ёс зүйн зөрчил, дутагдлыг баримтжуулах, албаны шалгалт явуулж, холбогдох санал дүгнэлтийг танилцуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, энэ чиглэлээр удирдлагыг мэдээллээр хангах;

4.7.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, чиг үүрэгтэй холбогдох үйл ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээний төслийг боловсруулж, холбогдох хэлтэс, албан тушаалтнаар хянуулах, танилцуулах, хэрэгжилтийг ханган ажиллах;

4.8.Иргэдээс ирүүлсэн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтийг зохих хуваарийн дагуу хүлээн авч шийдвэрлэх, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах;

4.9.Хэлтсийн хэмжээнд албан хэрэг, архивын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааврын хүрээнд хөтөлж, өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд үүссэн баримт бичгийг зохих журмын дагуу архивлах, архив албан хэрэг хөтлөлтийн цахим тогтолцоог хэрэгжүүлэх;

4.10.Төрийн үйлчилгээний нэгдмэл, тасралтгүй ажиллагааны бэлэн байдлыг хангаж, төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх, нууцыг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

4.11.Хэлтсийн албан хаагч, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, түүнтэй холбогдсон төсөл, хөтөлбөр боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

4.12.Онцгой байдлын болон гамшгаас хамгаалах байнгын ажиллагаатай орон тооны бус штабын ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох ажлыг хариуцан зохион байгуулах.

1

Хэлтсийн дарга

Ц.Мягмар

421

323712

2

Ахлах мэргэжилтэн

Б.Мандхай

421

323712

3

Авто тээврийн хяналтын улсын байцаагч

О.Батцоож

422

311477

4

Авто тээврийн хяналтын улсын байцаагч

Б.Бэхбол

422

311477

5

Авто тээврийн хяналтын улсын байцаагч

Б.Мягмардорж

422

311477

6

Авто тээврийн хяналтын улсын байцаагч

Д.Нямготов

422

311477

7

Авто тээврийн хяналтын улсын байцаагч

Д.Тумбааш

422

311477

8

Авто тээврийн хяналтын улсын байцаагч

Б.Ууганбаатар

422

311477

9

Авто тээврийн хяналтын улсын байцаагч

Ж.Бум-Эрдэнэ

422

311477

10

Авто тээврийн хяналтын улсын байцаагч

Г.Базарсад

422

311477

11

Авто тээврийн хяналтын улсын байцаагч

М.Мөнхзул

422

311477

12

Авто тээврийн хяналтын улсын байцаагч

Б.Батхуяг 422 311477

13

Бүртгэлийн ажилтан

Б.Нямсүрэн

422

311477

14

Орлого төвлөрүүлэлт хариуцсан ахлах ажилтан

Р.Орбиш

422

311477

15

Авто тээврийн улсын байцаагч 

М.Одгэрэл

422

311477

16

Авто тээврийн улсын байцаагч 

Ц.Мөнхцэцэг

421

323712

17

Авто тээврийн хяналтын улсын байцаагч

Б.Билгүүнзаяа

421

323712

18

Авто тээврийн хяналтын улсын байцаагч

У.Эрдэнэтулга

422

311477

19

Авто тээврийн хяналтын улсын байцаагч 

Б.Лхагвасүрэн 422 311477
20

Авто тээврийн хяналтын улсын байцаагч 

О.Саранчимэг 422 311477
21

Авто тээврийн хяналтын улсын байцаагч 

М.Ариунзаяа 422 311477
22

Авто тээврийн хяналтын улсын байцаагч 

А.Батбаяр 422 311477
23

Авто тээврийн хяналтын улсын байцаагч 

Х.Ганбаатар 422 311477
24

Авто тээврийн хяналтын улсын байцаагч 

А.Билэгмаа 422 311477

25

Механикч-жолооч

Б.Ариун-Эрдэнэ

422

311477

26

Механикч-жолооч

С.Соронзонболд

422

311477

27

Механикч-жолооч

Б.Цэрэнчимэд

422

311477

28

Механикч-жолооч

Д.Нарангэрэл

422

311477

29

Механикч-жолооч

Л.Нарантуяа

422

311477

30

Механикч-жолооч

Б.Энхбат 422 311477
31

Механикч-жолооч

Б.Мягмарсүрэн 422 311477

32

Санал, гомдол хариуцсан ажилтан

Д.Отгонсүрэн

107

327055

33

Санал, гомдол хариуцсан ажилтан

Ц.Жаргалмаа

107

325077

34

Санал, гомдол хариуцсан ажилтан

Ш.Бямба

107

325077

35

Санал, гомдол хариуцсан ажилтан

Н.Ундармаа

107

325077

36

Санал, гомдол хариуцсан ажилтан

М.Нармандах

107

325077

37

Санал, гомдол хариуцсан ажилтан

Б.Ууганцэцэг

107

325077

38

Санал, гомдол хариуцсан ажилтан

А.Сувд-Эрдэнэ

107

325077

39

Санал, гомдол хариуцсан ажилтан

Х.Буянхишиг 107 325077

40

Гомдол хариуцсан ахлах ажилтан

С.Билгүүн

421

323712

41

Бүртгэл, судалгаа, тайлан хариуцсан ажилтан 

С.Мягмарсүрэн

421

323712

42

Бүртгэл, судалгаа, тайлан хариуцсан ажилтан

Ш.Дамдинбазар

421

323712

43

Автотээврийн хяналтын ажилтан 

Д.Оргил 421 311477
44

Зөрчлийн бүртгэлийн мэргэжилтэн

Э.Номин 421 323712