Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж байна
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийг энэ оны III, IV улиралд улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд Нийтийн тээврийн бодлогын газарт 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Үзлэгийг Нийслэлийн Архивын газрын дарга Х.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Төлөвлөлт, мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Р.Саранцэцэг, Сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Наранцацрал, НИТХ-ын Захиргааны бодлого, төлөвлөлтийн тасгийн дарга О.Мөнхтуяа, НЗДТГ-ын Эрх зүйн бодлого, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Ууганжаргал нар ажиллаж байна.