"Жендэрийн үндсэн ойлголт" ба “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого” сэдвээр сургалт зохион байгууллаа
Нийтийн тээврийн бодлогын газрын Эмэгтэйчүүдийн зөвлөл Жендэрийн үндэсний хороотой хамтран байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалыг урьж, "Жендэрийн үндсэн ойлголт" ба “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого” зэрэг сэдвийн хүрээнд ажил, амьдралын олон бодит жишээг дурдаж, өргөн ойлголтыг өгсөн онцлог сургалт болсон юм.