Албан хаагчдад хуулийн мэдлэг олгох сургалт зохион байгууллаа
Нийтийн тээврийн бодлогын газрын нийт албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг тус газрын Хуулийн хэлтсээс зохион байгууллаа.
Хуулийн хэлтсийн Хууль тогтоомж судлаач М.Ариунзаяа "Авлигын эсрэг хууль тогтоомж", Хууль тогтоомж судлаач Б.Лхагвасүрэн, Салбарын сургалт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ч.Бадамханд нар "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажиллах", Хууль тогтоомж судлаач О.Саранчимэг "Захиргааны хэм хэмжээний акт, стандартыг мөрдүүлэхэд анхаарах асуудал" сэдвээр мэдээлэл өгч оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын II хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Билгүүн цахим болон залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам, зөвлөмжийг өгсөн юм.