• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Цагийн хувиараа мөрдөж ажиллаагүй
  • 2025-11-13
  • Сайнбуян
  • 4 мин унших

Цагийн хувиараа мөрдөж ажиллаагүй "Трансбус" ХХК-ийг торгов

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 11 дүгээр сарын 6-12-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

🤗 Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Оюун-Эрдэнэ: “Эрдэм транс” ХХК-ийн Ч:55 (Дэнжийн 1000-ын эцэс-Зайсан) чиглэлийн 13-100 гарааш дугаартай жолооч О.Түмбаяр нь иргэдэд соёлтой сайхан үйлчилж байна. Ажлын өндөр амжилт хүсье баярлалаа.

🤗 Талархал: Иргэн А.Оюунтуяа: “Авто терминал трейд” ХХК-ийн Ч:69Б (Гэмтлийн эмнэлэг-Англи сургууль) чиглэлийн 14-039 гарааш дугаартай автобусны жолооч хаясан эд зүйлс олж өгсөнд баярлалаа.

🤗 Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Э.Цацрал: М:1(5 Шар - Офицер) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-127 гарааш дугаартай автобусны жолооч Т.Энхбаяр нь соёлтой найрсаг сайхан үйлчилж байгаад  баярлалаа. Жолооч танд ажлын өндөр амжилт хүсье.

🤗 Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Даариймаа: “Трансбус” ХХК-ийн 11-036 гарааш дугаартай автобусны жолооч П.Эрдэнэсүрэн нь автобусанд орхиод буусан эд зүйлийг минь түргэн шуурхай олж өгсөнд маш их баярлалаа.

📍 Иргэний гомдол: Хүнээ гүйцэт авахгүй, зам дагуу гүйгээд автобусны голын хаалга дээр ирчхээд байхад хөдлөөд явчихдаг энэ тохиолдол байнга гарч байна.  “Трансбус” ХХК-ийн 11-105, 11-080 гарааш дугаартай автобусны жолооч нар өндөр настан, хүүхдүүдийг авчихмаар байна.

📍 Шийдвэрлэлт: Гомдлын дагуу шугам замын хяналт шалгалтыг хийж зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцсон.

📍 Иргэний гомдол: Иргэн Д.Оюунчулуун: Ч:41 (Баруун салааны эцэс-Халдвартын эмнэлэг) чиглэлд явж байгаа 11-094, 11-053 гарааш дугаартай автобусны жолооч нар Хавдар судлалын эмнэлэг буудлаас хүнээ авахгүй явсан.

📍 Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн тээвэр зохицуулагч Батчимэгт тус гомдлыг танилцуулж, жолооч нартаа анхааруулж, дахин ийм зөрчил гаргахгүй байх үүрэг өгсөн.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн С.Долгормаа: Ч:24Б (Нисэх-МҮИС) чиглэлд үйлчилгээнд явж байгаа 13-231 гарааш дугаартай автобусны жолооч нь QR уншдаг төхөөрөмжөө асаагаагүй явж байсан. Ахаа энэ төхөөрөмжөө асаачих QR уншуулах гэсэн юм гэхэд “Наад балай юмаа яах гэж уншуулдаг юм картаа цэнэглээд яв” гээд хэл амаар доромжлоод загнаад байх юм. Энэ зөв үү. Хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн Тээвэр, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Отгонтөгсөд асуудлыг шалгаж, шийдвэрлэн гомдол гаргагчид хариуг нь өгч эргэж мэдэгдэх үүрэг өгсөн.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Отгонтуул: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлд явж байгаа 2-200 гарааш дугаартай автобусны жолооч нь ТБД Андууд буудлаас хүнээ аваагүй. Гарц дээр хүнээ буулгаад явсан. Энэ жолооч нартаа арга хэмжээ тооцож баймаар байна.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд хүнээ буулгасан байсан. Урд нь 2-091 гарааш дугаартай автобус буудал дээр зогсож байсан тул ард нь зогсоод хөдөлсөн.

📍 Иргэний гомдол: Иргэн Х.Ану-үжин: Ч:58 (ТЭЦ-3-3,4-р хороолол) чиглэлд явж байгаа 1-164 гарааш дугаартай автобусны жолооч нь тамхи татаж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Хэсгийн дарга Мөнхбаярт асуудлыг шалгаж шийдвэрлэн гомдол гаргагчид хариуг нь өгч эргэж мэдэгдэх үүрэг өгсөн. Автобус засвартай зогсож байгаа тул камерын бичлэг шалгах боломжгүй.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн А.Ганзориг: Ч:58 (ТЭЦ-3-3,4-р хороолол) чиглэлийн 1-120 гарааш дугаартай автобусны жолооч нь маршрут зөрчиж явсан.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Э.Ганболдод торгуулийн арга хэмжээ тооцсон.

📍 Иргэний гомдол: Автобуснууд хоорондоо бөөгнөрч явж байгаагаас шалтгаалж нэг талдаа ямар ч автобусгүй. Эсвэл 1 буудлын хооронд 2-3 автобус яваад цагийн хувиараа мөрдөж ажиллахгүй байна.

📍 Шийдвэрлэлт: Зөрчлийг шалгаж “Трансбус” ХХК-д зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ тооцсон.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Нямханд: Ч:65 (Зайсан-Офицеруудын ордон) чиглэлийн 19-051 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татсан. Арга хэмжээ авна уу.

📍 Шийдвэрлэлт: “Эмсид” ХХК-ийн 19-051 гарааш дугаартай автобусны жолооч Б.Отгонбаатарт ЗТХ-ийн 14.6 дугаар зүйлийн 9-д зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн А.Энхдэлгэр: Ч:54 (Яармагийн шинэ эцэс-Баянхошуу) чиглэлийн 13-211 гарааш дугаартай автобусны жолооч нь ТЭХ барилгын зах зогсоолоос хүнээ авахгүй явсан. Энэ автобусыг би зөндөө удаан хүлээсэн. Хүн авдаггүй жолооч нартаа арга хэмжээ авна уу.

📍 Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн 13-211 гарааш дугаартай автобусны камерын бичлэг үзэхэд хүнээ буулгаж, суулгасан байна.