• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Тамхи татсан болон хүнээ буулгасан жолооч нарт хариуцлага тооцов
  • 2025-12-10
  • Сайнбуян
  • 4 мин унших

Тамхи татсан болон хүнээ буулгасан жолооч нарт хариуцлага тооцов

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 12 дугаар сарын 2-3-ний өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

🤗Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Энхцэцэг: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын Ч:71 (МУБИС-120 мянгат) чиглэлд явж байгаа 1-091 гарааш дугаартай автобусны жолооч О.Энхбат нь маш сайхан үйлчилж байна. Маш их баярлалаа.

📍 Иргэний гомдол: Иргэн Б.Буяндэлгэр: Ч:20А (Баянхошуу-34-р байр) чиглэлд явж байгаа 6-010 гарааш дугаартай автобусны жолооч нь тамхи татаж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Автобус нэгдэл ХХК-ийн 6-010 гарааш дугаартай автобусны жолоочид торгуулийн арга хэмжээ авч дахин зөрчилгүй ажиллахыг үүрэг болгов.

📍 Иргэний гомдол: Иргэн Бат-Эрдэнэ: 13-248 гарааш дугаартай автобусны жолооч Зайсангаас хөдлөөд явж байхдаа 09:24, 10:04 цагт 2 удаа тамхи татлаа. 10:22 цагт буух хаалгаа хаахгүй хөдөлж, иргэдийг унагах дөхсөн. Шаардлага тавихаар орилж загнаж байна.

📍 Шийдвэрлэлт: Эрдэм транс ХХК-ийн автобусны жолооч Болатад торгуулийн арга хэмжээ тооцсон.

📍 Иргэний гомдол: Иргэн Ариунаа: Авто терминал трейд ХХК-ийн 14-054 гарааш дугаартай автобусны жолооч эмнэлгийн буудал дээр хаалгаа ч онгойлгоогүй, хүнээ аваагүй явсан.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэгийг үзэхэд 14-015 гарааш дугаартай автобустай хамт ирж хүнээ буулгаж, суулгасан байна. Мэдээлэл буруу.

📍 Иргэний гомдол: Иргэн Баттөмөр: 03-055 гарааш дугаартай автобусны жолооч утсаа суурин дээр нь тавьчихсан хөзөр тоглоод явна. Олон хүний амь нас тээвэрлэж явж байж ингэж болох уу? Камерыг нь шалгаж арга хэмжээ авч, хариу өгөөрэй.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэгийг шалгахад камерын байрлал хөдөлгөсөн байсан тул сайн харагдахгүй байсан. Хариуцсан хэсгийн дарга Цэрэндуламд асуудлыг шалгаж байгууллагын дотоод журмаар шийдвэрлэн гомдол гаргагчид хариуг нь өгөх үүрэг өгөв.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн И.Эрдэнэчимэг: Ч:20Б (Баянхошуу-Хархорин) чиглэлд явж байсан 13-272 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад хүнээ буулгаж суулгасан байсан.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Тамир: Ү:19 (Нарангийн гол-5 шар) чиглэлд явж байгаа 3-078 гарааш дугаартай автобусны жолооч нь тамхи татсан мөн дүрстэй дуудлага хийж чанга ярьсан. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцов.

📍 Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн С.Түвшинжаргал: Ч:28(Сэлх-Ард кино театр) чиглэлд явж байсан 2-227 гарааш дугаартай автобусны жолооч нь “Сүхбаатарын талбай” автобусны зогсоолоос хүнээ авсангүй. Энэ хүйтэнд маш удаан хүлээсэн.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч С.Өлзийбаярт Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож цаашид зөрчилгүй ажиллах талаар үүрэг өгсөн.

📍 Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Р.Саранцэцэг: Ч:43 (Баянхошуу-Ард кино театр) чиглэлд явж байгаа 1-013 гарааш дугаартай автобусны жолооч нь буух цаг болсон буугаарай гээд буулгасан.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Н.Отгонсүрэнд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцов.

📍 Иргэний гомдол: Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчих явцад би төлбөрөө бэлнээр 1,000 төгрөг төлсөн болно. Гэвч тухайн автобусны жолооч төлбөр хүлээн авсан атлаа “худлаа гараа орууллаа” гэх мэтээр хэл амаар доромжилж, ёс зүйгүй зан гаргасан.

📍 Шийдвэрлэлт: Жолооч үүргийн дагуу зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавьж үүргээ биелүүлж ажилласан байна. Зорчигчтой бүдүүлэг харилцаж хэл амаар доромжилсон зөрчилд цаашид дахин ийм байдал үүсгэхгүй байх талаар анхааруулга өглөө.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Цогтбаяр: Ч:40 (Алтан тариа-Улаанхуаран) чиглэлд явж байгаа 4-052 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Блюбус ХХК-ийн автобусны жолооч Ө.Ууганхүүд зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, цаашид зөрчилгүй ажиллах талаар үүрэг өгсөн.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Батцэцэг: Ч:53 (Яармагийн эцэс-МУБИС) чиглэлд явж байгаа 13-019 гарааш дугаартай автобусны жолооч нь тамхи татсан. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.

📍 Шийдвэрлэлт: Эрдэм транс ХХК-ийн 13-019 гарааш дугаартай автобусны жолоочид хариуцлага тооцсон.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Л.Буянхишиг: Ч:71 (120 мянгат-МУБИС) чиглэлд явж байгаа 1-084 гарааш дугаартай автобусны жолооч буух цаг нь болоогүй байхад явахгүй гээд хоосон зогсоод байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-084 гарааш дугаартай автобусны жолоочид хариуцлага тооцсон.

📍 Иргэний гомдол: Мяралзаа ХХК-ийн автобусанд зорчиж явахад дотор муухайраад жолоочид та гарц дээр буулгаж болох уу гэхэд элдвээр доромжилсон.

📍 Шийдвэрлэлт: Зорчигч тээвэрлэх дүрэмд зааснаар жолооч гарц дээр хүн буулгаж, суулгахыг хориглоно гэж заасан тул жолоочид хариуцлага тооцох боломжгүй.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Энхцэцэг: Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав худалдааны төв) чиглэлд явж байсан 13-235 гарааш дугаартай автобусны жолооч нь цааш явахгүй гээд Толгойт шөнийн дэлгүүр зогсоол дээр хүмүүсээ буулгасан. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Эрдэмтранс ХХК-ийн 13-184 гарааш дугаартай автобусны жолооч  Г.Бямбацогтод арга хэмжээ тооцов.