• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

🤗Талархал: Нүхтийн чиглэлд иргэдийн хүсэлтийн дагуу нийтийн тээврийн автобус явуулж өгсөнд баярлалаа
  • 15 цаг 11 мин
  • Сайнбуян
  • 5 мин унших

🤗Талархал: Нүхтийн чиглэлд иргэдийн хүсэлтийн дагуу нийтийн тээврийн автобус явуулж өгсөнд баярлалаа

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 12 дугаар сарын 16-20ы өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

🤗Талархал: Иргэн М.Энхзаяа: "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын Ү:31 (Зайсан-Цамбагарав) чиглэлийн 15-014 гарааш дугаартай автобусны жолооч Г.Энхбаатар нь эд зүйл олж өгсөнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

🤗Талархал: Иргэн Ариунзаяа: "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын Ч:37 (Улаанхуаран-4-р хороолол) чиглэлийн 1-060 гарааш дугаартай автобусны жолооч О.Ганбаяр нь иргэдтэй  маш сайхан хүндлэлтэй, эелдэг сайхан харьцаж байгаад нь баярлалаа. Ажлын амжилт хүсэн ерөөе.

🤗Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Ц.Наранцэцэг: Хан-Уул дүүргийн Нүхтийн чиглэлд автобусны шугамын үйлчилгээ гаргуулах талаар иргэдийн саналыг хүлээн авч Д:14 (Нүхт-Хангарьд ордон-Ирээдүй хотхон) чиглэлийг гаргаж өгч шийдвэрлэсэнд баярлалаа. Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олонд талархаж илэрхийлж, ажлын амжилт хүсье.

🤗Талархал: Баянгол дүүргийн иргэн Нарангэрэл: “Сутайнбуянт” ХХК-ийн Ч:21А (Вокзал-Автобус бааз) чиглэлийн 5-274 гарааш дугаартай автобусны жолооч Г.Төмөрцоожид ажлын өндөр амжилт хүсье. Эд зүйлийг минь түргэн шуурхай олж өгсөнд баярлалаа.

🤗Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Ганболд: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-065 гарааш дугаартай автобус тохилог дулаахан, жолооч Б.Баясгалан автобусаа гоё чимэглэсэн явж байна. Баярлалаа.

🤗Талархал: Баянзүрх дүүргийн иргэн М.Өсөхсүх: “Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 2-079 гарааш дугаартай автобусны жолооч Н.Хуягтбаатар нь маш сайхан үйлчилж байна. Маш их баярлалаа.

🤗Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Бат-Эрдэнэ: “Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-123 гарааш дугаартай автобусанд хүүтэйгээ сууж явж байтал хүүгийн бие гэнэт муудсан. Жолооч Т.Ганзориг 1-р эмнэлгийн үүдэнд хүргэж өгч, их тус болсон. Баярлалаа.

🤗Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Отгонцэцэг: “Сайхан Ирээдүй” ХХК-ийн Ч:27 (Вокзал-Өвөр согоот) чиглэлийн 18-015 гарааш дугаартай автобусны жолооч Ш.Вантөмөр гээсэн юмыг минь түргэн шуурхай олж өгсөнд баярлалаа.

🤗Талархал: Иргэн Алтансүх: “Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын Ч:57Б (Алтан овоо-48-р гудамж-МУИС) чиглэлийн 2-172 гарааш дугаартай автобусны жолоочид маш их баярлалаа. Үйлчлүүлэгч нартай боловсон харьцаж, хурдан шуурхай маш дулаахан тухтай явж ирлээ маш их баярлалаа.

🤗Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Бямба: Автобуснууд их сайхан дулаан байна. Гадаа хөлдөх гэж байгаа иргэд автобусанд орж ирээд, дулаацаж байна. Үйлчилгээ их сайхан байна. ДЮЦ ХХК-ийн 16-001 гарааш дугаартай автобусны жолооч Д.Нямдаваа хөдөөний зам мэдэхгүй хүнд тайлбарлаж, настай улсыг хүлээж байгаад авч байна. Жолоочийн үүргээ сайн гүйцэтгэж байна. Баярлалаа.

📍 Иргэний гомдол: 1-021, 1-086 гарааш дугаартай автобуснууд 120 автобусны буудлын хойно зогсоод 30 гаруй минут өвлийн хүйтэнд хүлээлгэсэн.

📍 Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-021 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг үзэхэд 16:35-17:00 цагийн хооронд зогсож цайндаа орсон бол 1-086 гарааш дугаартай автобус 17.03-17.08 цагийн хооронд зогссон байна. Зөрчилгүй.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ш.Ариунжаргал: М:1(5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 2-170 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Зүүн 4 зам зогсоолоос суух гэж байхад огцом тооромслоод унагаах шахсан.

📍 Шийдвэрлэлт: 2-170 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Бямбадэлгэрийг дуудаж камер шалгасан. Тухайн үед цагдаа татаж явуулж байсан учир уулзвар нэвтэрч байх үед явган хүний гарц дээр хүмүүс гарч ирсний улмаас зайлшгүй тоормос дарсан учир жолооч буруугүй.  

📍 Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн С.Батхүү: Ч:73 (ТЭЦ-4-Зунжин ХТ) чиглэлд явж байгаа 4-059 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Хойд төхөөрөмж нь ажиллахгүй байхаар нь шаардлага тавьсан чинь хэл амаар доромжилсон.

📍 Шийдвэрлэлт: Автобусны карт уншуулдаг хойд төхөөрөмж ажиллахгүй алдаа заахад тэр дор нь засах боломжгүй дуудлага өгч засуулдаг. Зорчигчдод хэлэхэд ойлгохгүй дайраад байсан.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Ууганбаяр: Ч:72 (Хөгжим бүжгийн коллеж-Богдхан амралт) чиглэлд явж байгаа 5-216 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Орж ирсэн хүн болгонтой маргалдсан харилцааны хувьд асар их доголдолтой хүн байна.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэг үзэхэд МУБИС зүүн буудалд 12:10, 12:46 цагт хүнээ буулгаж суулгасан байна. Мэдээлэл буруу.

📍 Иргэний гомдол: Буудал дээрээ зогсоогүй наана нь зорчигчддоо буулгаж суулгасан. Би гүйж очоод суухдаа буудал дээрээ зогсоож гэдэг шаардлага тавихад өөдөөс уурлаж элдвээр хэлэн олны нүдэн дээр хэрүүл өдсөөр байгаад намайг автобуснаас буулгасан.

📍 Шийдвэрлэлт: Түгжрэлтэй замд автобусны буудалд автобуснууд багтдаггүй тул наана нь буулгаж суулгадаг.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Нарантуяа: 15-002 гарааш дугаартай автобусны жолооч 07:24 цагийн үед Хангарьд цогцолбор дээр цагаа хүлээж зогсож байснаа хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

📍 Шийдвэрлэлт: 15-002 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ц.Нямсүрэн: Ү:23 (Хужирбулан-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 19-094 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.

📍 Шийдвэрлэлт: ЭМСИД ХХК-ийн жолооч Д.Ганболдод торгуулийн арга хэмжээ тооцов.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ж.Бямбасүрэн: Ч:53 (Яармагийн эцэс-МУБИС) чиглэлд үйлчилж байгаа 13-101 гарааш дугаартай автобусны жолооч нь буух гэж байхад хаалгаараа хавчсан.

📍 Шийдвэрлэлт: Камерын бичлэгийг Хүннү их дэлгүүр баруун буудалд 18.06 цагт үзэхэд хаалгаар хавчаагүй байна. Нэг эмэгтэй хүн ихтэй байхад урд хаалгаар буумаар байна. Хүмүүс зай тавьж өгөхгүй яаж хойд хаалгаар буухын гэж гомдоллож байгаад буусан.