Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа
Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний100 жил, Нийтийн тээврийн бодлогын газрын 56 жилийн ойн хүрээнд “Нийтийн тээврийн бодлогын газрын чиг үүрэг, үйл ажиллагааны шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг тус газрын дарга агсан Г.Өлзийбатын нэрэмжит болгон зохион байгууллаа.
Манай салбарт үе дамжин ажилласан алдартнууд цөөнгүй бий. Тэдний нэг нь Г.Өлзийбат агсны охин нягтлан бодогч Ө.Цэндмаа юм. Тэрбээр салбартаа 30 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд аавынхаа нэрэмжит уралдааны шагналыг хувиасаа гарган залуу үеэ урамшууллаа.
Ө.Цэндмаагийн аав Г.Өлзийбат нь 1977-1979 онд Хотын тээврийг удирдах газрын даргаар ажиллаж байсан бөгөөд нийтийн тээврийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг залуу үе нь үргэлж санан, үлгэр дуурайл аван ажилладаг.
Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд мэдлэгээ дайчлан амжилттай оролцсон албан хаагчдад өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө.
Тэргүүн байранд Тээврийн бодлого, судалгааны хэлтсийн тээврийн эдийн засагч О.Хонгорзул

Дэд байранд Ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтсийн Логистикийн төлөвлөлт, судалгааны ажилтан Ц.Мөнхцэцэг

Гуравдугаар байранд Ачаа тээврийн мэдээллийн сангийн техникч Ачаа тээврийн мэдээллийн сангийн техникч М.Цолмон нар шалгарлаа.

Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд идэвхтэй оролцсон залуустаа улам их амжилт хүсье.