Зорчигчдоос ирүүлсэн санал, гомдлын шийдвэрлэлт, талархлын талаар
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
🤗Талархал: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлийн 2-185 гарааш дугаартай автобусны жолооч Ч.Энхчимэг хүүхдүүдэд бэлэг тарааж, маш сайхан харьцаж байна. Маш их баярлалаа.
📍 Иргэний гомдол: Ч:20Б “Баянхошуу-Хархорин” чиглэлийн автобуснууд хоорондын зайгаа барихгүйгээс автобусны зогсоол дээр 30-40 минут хүлээж зогсож байна.
Шийдвэрлэлт: Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК-ийн нийт найман автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг боловч замын түгжрэлээс шалтгаалан нэг талдаа гарсныг зохицуулалт хийсэн.
📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Р.Эрдэнэчимэг: Х:6 (Өлзийт хороолол-Яармагийн 3-р буудал) чиглэлд явж байсан 15-035 гарааш дугаартай автобусны жолооч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хээр газар буулгаад орхисон байна.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн холбогдох албан тушаалтнаар шалгуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н. нь бүтэн рейс тойроход жолооч хаана буух вэ гэх асуухад өөрийн хүсэлтээр буусан мэдээллийг ирүүллээ.
📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Алтанцэцэг: Ү:12 (Зүүн салааны шинэ эцэс-32-р байр) чиглэлд явж байгаа 13-110 гарааш дугаартай автобусны жолооч утсаар ярьсан тул арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн 13-110 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Л-д сануулж, дахин зөрчил гаргахгүй байхыг анхааруулав.
📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн н.Үүрийнсолонго: Ү:27 “Гачууртын эцэс-Офицеруудын ордон” чиглэлийн 19-091 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 21:34 цагийн үед Офицеруудын ордны буудал дээр ирээд тойроод бууя гэтэл хэл амаар доромжилж, тамхи татсан.
Шийдвэрлэлт: Офицеруудын ордон хойд буудалд 21:34 цагийн камерын бичлэгийг шалгахад эцсийн буудалд жолооч буух шаардлага тавихад маргалдаж буусан байх бөгөөд жолооч автобуснаасаа бууж тамхи татсан нь тогтоогдсон.
📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ундармаа: Ч:41 (Баруун салааны эцэс-Халдвартын эмнэлэг) чиглэлд явж байгаа 11-081 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Халдвартын эмнэлгийн хойд буудалд 19:10 цагийн камерын бичлэгийг шалгахад эцсийн буудалд жолооч бие засах газар орохоор бүх зорчигчоо буулгах хүсэлт тавихад тухайн эмэгтэй жолоочтой маргалдсан байна.
☎️Нийтийн тээврийн бодлогын газар нь 70044040 дугаарын утсаар эсхүл https://ptd.ub.gov.mn/ цахим хуудсанд хандан иргэн Та санал, гомдол, талархал илгээх боломжтой байна.