• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврийн жолооч нарт талархал ирлээ
  • 2026-01-16
  • Сайнбуян
  • 2 мин унших

Нийтийн тээврийн жолооч нарт талархал ирлээ

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

🤗Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Бямба: "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын Ч:28 (Сэлх-Ард кино театр) чиглэлийн 25-020 гарааш дугаартай автобусны жолооч Б.Эрдэнэбулган маш сайхан үйлчилж байна.

🤗Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Энхбаяр: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын ШҮ:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлийн 2-146 гарааш дугаартай автобусны жолооч Мөнхдэлгэр маш сайхан зан харьцаатай жолооч байна. Ажлын амжилт хүсье.

🤗Талархал: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Х:8 (Найрамдал-5 шар) чиглэлийн 3-056 гарааш дугаартай автобусны жолооч Д.Ганзоригт маш их баярласан. Автобусны өөдөөс гүйгээд очиход хаалгаа онгойлгож өгсөн.

🤗Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Гэрэлт-Од: "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлийн 2-192 гарааш дугаартай автобусны жолооч О.Үржинханд нь өндөр настай хүнийг сууж, буухад нь тусалж байгаад маш их баярлалаа.

🤗Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Пүрэвдулам: Ч:42 (Зайсан-Нарны гүүр-Сүлжмэл) чиглэлийн 2-109 гарааш дугаартай автобусны жолооч Т.Ядамсүрэн нь зорчигчтойгоо маш сайхан харьцаж байна.

Санал: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Хандсүрэн: Ч:28 (Сэлх-Ард кино театр) чиглэлийн автобусны тоог нэмж өгнө үү. Маш удаан хүлээдэг.

Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:28 (Сэлх-Ард кино театр)  чиглэлд 12 тээврийн хэрэгсэл 10 минутын зайтай иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Э.Алтансүх: Ч:31 (Улиастайн шинэ эцэс-Зам гүүрийн авто бааз) чиглэлийн 19-051 болон 19-057 гарааш дугаартай автобусны жолоочид Дэнжийн 1000-ын 3-р зогсоолоос хүнээ авахгүй явсан.

Шийдвэрлэлт: Эмсид ХХК-ийн жолооч Б.О, П.Ү нарт торгуулийн арга хэмжээ тооцсон.

📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ихбаяр: М:6 (ТЭЦ-3-Монгол тэмүүлэл сургууль) чиглэлийн 1-097 гарааш дугаартай автобусны жолооч түгжрэлгүй замд 10 км/ц хурдтай явж байна.

 Шийдвэрлэлт: Автобусны камерыг шалгахад хэвийн км/ цагийн хурдтай явж байсан.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ш.Шагдарсүрэн: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлийн 2-184 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй явсан.

Шийдвэрлэлт: Хөдөлмөрийн яам хойд буудалд камерын бичлэг шалгахад дүүрэн хүнтэй байсан тул хүн нэмж авахгүй явсан.

📍Иргэний гомдол: Ч:79 чиглэлийн автобус түгжрэлгүй байхад маш удаан явж, автобусны зогсоол дээр хаалгаа нээгээд 1-2 минут зүгээр зогсож байна.

Шийдвэрлэлт: Диспетчер А.А-д өдөр тутмын хяналт тавьж, дахин ийм зөрчил гаргуулахгүй ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Д.Мөнхжаргал: Ч:2 (Шархадны эцэс- 3,4-р хорооллын эцэс) чиглэлийн 1-171 гарааш дугаартай автобусны жолооч Модны 2-ын буудал дээр хүнээ гүйцэд буулгаагүй.

Шийдвэрлэлт: Модны-2 буудалд камерын бичлэг шалгахад хүнээ буулгаж байхад өөдөөс нь нэг хүн дайрч суух үед жолооч буух хүмүүс дууссан гэж бодон хаалгаа хаан хөдөлсөн. Гэтэл утсаар ярьж байгаад үлдсэн нэг эмэгтэй бууя гэж хэлснийг жолооч сонсохгүй явсан. Жолооч Д.Н-д дахин ийм зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгсөн.