Зорчигчтой зөв боловсон харьцсан жолооч нарт талархал ирлээ
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

🤗Талархал: “Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлийн 2-094 гарааш дугаартай автобусны жолооч Н.Мэндбаяр нь зорчигчтойгоо маш сайхан харьцаж, өндөр настай хүмүүс сууж буухад нь тусалж байна.
🤗Талархал: Баянгол дүүргийн иргэн Ү.Болдбаатар: Ч:2 (Шархадны эцэс-3,4-р хорооллын эцэс) чиглэлийн "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-060 гарааш дугаартай автобусны жолооч О.Ганбаяр маш сайхан зан харьцаатай, үнэхээр сайхан үйлчлүүллээ. Анх удаа ийм харьцаатай жолоочтой таарлаа.
🤗Талархал: Баянгол дүүргийн иргэн О.Сувд-эрдэнэ: Ч:46 (Улаанчулуут-Вокзал) чиглэлийн “Сутайн буянт” ХХК-ийн 5-275 гарааш дугаартай автобусны жолооч Д.Дөлгөөн нь маш сайхан зан харьцаатай жолооч байна. Ажлын амжилт хүсье.
🤗Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Уранчимэг: Ч:32Б (Офицеруудын ордон- ТЭЦ-3) чиглэлийн "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын 25-046 гарааш дугаартай автобусны жолооч Ж. Гэндэнсүрэн нь зорчигчтой зөв боловсон харьцаж, дулаахан, сайхан үйлчилж байгаад нь маш их баярлалаа.
🤗Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн О.Хулан: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлийн "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-ын 3-208 гарааш дугаартай автобусны жолооч П.Энхбаяр гээсэн юмыг минь олж өгч хүн очиж автал тээврийн хэрэгсэлдээ хадгалж байсанд маш их баярлалаа.
🤗Талархал: Иргэн Цогзолмаа: Ч:16А (Баруун салааны эцэс-5 шар) чиглэлийн “Трансбус” ХХК-ийн 11-002 гарааш дугаартай автобусны жолооч Э.Баянмөнх түргэн шуурхай үйлчилж байсанд маш их баярлалаа.
📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Н.Туяагэрэл: Х:2 (Шарга морьтын эцэс-7 буудал) чиглэлийн 25-095 гарааш дугаартай автобусны жолооч нь 7-н буудал зогсоолоос хүнээ авахгүй гэрлээ унтраагаад явсан. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Ш-д торгуулийн арга хэмжээ тооцсон.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Батмөнх: М:6 (ТЭЦ-3-Монгол тэмүүлэл сургууль) чиглэлийн 1-105 гарааш дугаартай автобусны жолооч Сүмбэр орд зогсоолоос хүнээ авалгүй явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Ц.Б-д торгуулийн арга хэмжээ тооцсон.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Мөнхцэцэг: Ч:10 (Гадна тойруу-ТЭЦ-3) чиглэлийн 25-085 гарааш дугаартай автобусны жолооч нь утсаар маш удаан ярьсан. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад гарын оролцоогүй утасны спикерээр ярьсан. Гарын оролцоогүй ч удаан хугацааны турш ярьж болохгүй гэдгийг жолоочид анхааруулж хэлсэн.
📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Ихбуян: Ч:73 (ТЭЦ-4-Зунжин ХТ) чиглэлийн 4-063 гарааш дугаартай автобусны жолооч нь 7-н буудал автобусны зогсоолоос хүнээ авахгүй явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.
☎️Нийтийн тээврийн бодлогын газар нь 70044040 дугаарын утсаар эсхүл https://ptd.ub.gov.mn/ цахим хуудсанд хандан иргэн Та санал, гомдол, талархал илгээх боломжтой.