• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, шалгаж байна
  • Уржигдар 09 цаг 32 мин
  • Сайнбуян
  • 1 мин

Аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, шалгаж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт аюултай ачаа тээвэрлэгч, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгжид Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Химийн хортой болон аюултай бодисын тухай хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, Монгол Улсын стандартын үзүүлэлт шаардлагыг хангуулах зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх шалгалтын ажил өчигдрөөс эхэлж, нэг сарын хугацаанд хийхээр боллоо.
Зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх хяналтын ажилд Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын техникийн хяналт хариуцсан зохицуулагч, Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, Хяналт шалгалтын газрын автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч, Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч, ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан мэргэжилтнүүд оролцох юм.  
Энэ ажлын зорилго нь илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангахад оршиж байгаа юм.