• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Зорчигчдоос ирүүлсэн гомдлын шийдвэрлэлт, талархлын талаар
  • 15 цаг 20 мин
  • Сайнбуян
  • 3 мин унших

Зорчигчдоос ирүүлсэн гомдлын шийдвэрлэлт, талархлын талаар

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

🤗Талархал: Баянгол дүүргийн иргэн С.Халтар: Ч:27 (Өвөр согоот-Вокзал) чиглэлийн “Сайхан Ирээдүй” ХХК-ийн 18-047 гарааш дугаартай автобусны жолооч Ю.Нэргүй эд зүйлсийг минь олж өгсөнд маш их баярлалаа.

🤗Талархал: Сонгинохайрхан дүүргийн ийн иргэн Б.Өлзийсүрэн: Ү:31 (Зайсан-Цамбагарав) чиглэлийн "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-065 гарааш дугаартай автобусны жолооч Ц. Эрдэнэбаяр гээсэн зүйлийг минь түргэн шуурхай олж өгсөнд баярлалаа.

🤗Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Л.Онон: Ч:9 (Нисэх-4-р дэлгүүр) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-045 гарааш дугаартай автобусны жолооч Б. Отгонбямбад гээсэн зүйлийг нь бүрэн бүтэн олж өгсөнд баярлалаа.

🤗Талархал: Баянгол дүүргийн иргэн О.Бодьгэрэл: Ч:40 (Алтан тариа-Улаанхуаран) чиглэлд явж байгааБлюбус” ХХК-ийн 4-041 гарааш дугаартай автобусны жолооч Д.Болдбаатар нь маш сайхан зан харьцаатай жолооч байна. Ажлын амжилт хүсье.

🤗Талархал: Иргэн Т.Батгэрэл: Ч:51 (3,4-МУИС-Дүнжингарав) чиглэлд явж байгаа ТРАНСБУС ХХК-ийн 11-023 гарааш дугаартай автобусны жолооч Ш.Эрдэнэбаяр нь эелдэг боловсон харилцаатай жолооч байна.

📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Ихбуян: Ч:73 (ТЭЦ4-Зунжин ХТ) чиглэлийн 4-063 гарааш дугаартай автобусны жолооч нь "7-н буудал" автобусны зогсоолоос хүнээ авахгүй явсан.

Шийдвэрлэлт: Блюбус ХХК-ийн 4-063 гарааш дугаартай автобусны жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Х.Бямбацогт: Ч:23 (Зүрх уул-Ард кино театр) чиглэлийн 1-025 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-025 гарааш дугаартай автобусны жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.

📍Иргэний гомдол: Ч:79 “Монгол хюндэй-Хангарьд цогцолбор” чиглэлийн автобус өглөөдөө маш удаан явж байна.

Шийдвэрлэлт: Ч:79 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын ээлжийн инженертэй холбогдож автобусаа цаг, хуваарийн дагуу явуулах үүрэг чиглэл өглөө.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Н.Одонцэцэг: Ч:26 (Тоосгоны үйлдвэр-Жанжин клуб) чиглэлийн 1-095 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч "дарь эх хуучин эцэс" автобусны зогсоолоос хүнээ аваагүй явсан.

Шийдвэрлэлт: Камер шүүж үзэхэд автобусны буудал дээр зогсоод хөдөлсөн байна.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ганчимэг: Ч:7 (Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байгаа 3-009 гарааш дугаартай автобусны жолооч утсаар ярьсан.

Шийдвэрлэлт: 3-009 гарааш дугаартай автобусны жолоочийг ёс зүйн сургалтад хамруулахаар болов.

📍Иргэний гомдол: Ч:73 (ТЭЦ4-Зунжин ХТ) чиглэлийн 4-063 гарааш дугаартай автобус маш хүйтэн байна. Иргэд зорчиход хэцүү байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: БЛЮБУС ХХК-ийн хэлтсийн дарга М.М-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.

📍Иргэний гомдол: Ч:72 “Хөгжим бүжгийн коллеж-Богдхан амралт” чиглэлийн автобус 17:30-18:40 цагийн хооронд хөгжим бүжиг талдаа явахгүй. Эсвэл Хөгжим бүжиг дээрээс хүнээ авахгүй хоолны цаг гээд ирэхгүй байна. Арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: Жолоочийн цагт хяналт тавьж ажиллахыг “Сутайн буянт” ХХК-д мэдэгдлээ.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Б. Сүхбат: Ч:33 (Хайрхан хөгжлийн төв-Сансарын тойрог) чиглэлийн 1-107 гарааш дугаартай автобусны жолооч нь ямар ч шалтгаангүй хүнээ арын автобусандаа дамжуулан суулгаж өөрөө хоосон явж байна.

Шийдвэрлэлт: 1-107 гарааш дугаартай автобусны жолоочид дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Мөнхтуяа: Ү:19(Нарангийн гол-5 шар) чиглэлийн 3-009 гарааш дугаартай автобусны жолооч Нарангийн гол дунд буудал зогсоолоос хүнээ авахгүй явсан.

Шийдвэрлэлт: 3-009 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камер шүүхэд зөрчил илрээгүй.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Цэрэндаваа: Ч:48 (Зүүн салааны шинэ эцэс-МУБИС) чиглэлийн 3-176 гарааш дугаартай автобусны жолооч  МҮИС автобусны зогсоолоос хүнээ авахгүй явсан. хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 3-176 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камер шүүхэд зөрчил илрээгүй.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Дуламсүрэн: Ү:12 (Зүүн салааны шинэ эцэс-32-р байр) чиглэлийн 13-274 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татсан. Автобус дотор орж ирэхэд хамар цоргитол тамхи үнэртэж байсан.

Шийдвэрлэлт: 13-274 гарааш дугаартай автобусны камер шүүхэд тамхи татсан зөрчил илрээгүй.