Үр дүнд суурилсан үнэлгээний тогтолцоонд шилжих ажлын явцтай танилцлаа
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын зардлын санхүүжилтийг “Үр дүнд суурилсан үнэлгээ” /KPI/ тогтолцоонд шилжүүлэх цогц арга хэмжээ авах тооцоо судалгаа хийж, санал боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын А/344 захирамжаар байгуулсан.

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн “ Эм Эм Си Жи” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай нь танилцан, шуурхай ажиллахыг үүрэг болгов.
Нийтийн тээврийн бодлогын газрын одоогийн хэрэглэж буй гэрээний нөхцөлүүдэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бусад улс орны шилдэг туршлагад тулгуурлан нийтийн тээврийн үйлчилгээний гэрээ болон гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийн зөвлөмжийг боловсруулсан бөгөөд нээлттэй тендерт ялсан “ Эм Эм Си Жи” ХХК-ийн төлөөлөл гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулсан юм.