• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Зорчигчдоо хүндэлсэн нийтийн тээврийн жолоочид талархав
  • 4 цаг 38 мин
  • Сайнбуян
  • 2 мин унших

Зорчигчдоо хүндэлсэн нийтийн тээврийн жолоочид талархав

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

🤗Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Мөнхтуул: Ч:25 (Тоосгоны үйлдвэр эцэс-Дүүхээ дэлгүүр) чиглэлд явж байсан "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААҮГ-ын 02-163 гарааш дугаартай автобусны жолооч Занданмядаг маш гоё харьцаатай, эмэгтэй жолооч байна. Маш их талархаж байна. Харьцаа хандлага нь эерэг сайхан үйлчилж байна.

🤗Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Т.Түмэнжаргал: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 01-060 гарааш дугаартай автобусны жолооч О.Ганбаяр үнэхээр сайхан харилцаа хандлагатай, зорчигчдоо хүндэлсэн, чанга яригчаар болгоомжтой буугаарай, эд зүйлээ мартав, өдрийг сайхан өнгөрүүлээрэй, манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа гэж хэлж байна. Анх удаа ийм жолоочтой таарлаа маш сайхан санагдлаа.

📍Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн цагдаагийн хурандаа Амаржаргал: Ч:50 (Улаанхуаран-ТЭЦ-3) чиглэлд явж байгаа 1-004 гарааш дугаартай автобусны жолоочийн жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгээд ажлын читонтой үнэмлэх үзүүлээд явах гэсэн чинь картаа дарахгүй бол явахгүй гэж зогсоод, иргэд яваач гэж байж явууллаа.

Шийдвэрлэлт: Цагдаагийн албан хаагч нь хөнгөлөлтийн үнэмлэхээ төлбөр төлөх төхөөрөмжид уншуулж нийтийн тээврийн хэрэгслээр зорчих журамтай. Хөнгөлөлтийн үнэмлэх нь ажиллахгүй бол жирийн иргэдийн адил төлбөрөө төлж зорчино. Зорчигч тээвэрлэх дүрэмд “Зорчигч тээврийн хэрэгслийн үйлчилгээний хөлсийг төлнө” гэж заасан байдаг. Жолооч Э.Э-нд дүрэм, журмаа мөрдөж шаардлагаа зөв тавих сануулга өгсөн.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн М.Орхон: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 2-113 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Картаа уншуулах гэсэн уншигдахгүй байхаар нь сууж байгаад цэнэглэх гэсэн чинь элдэв муугаар хэлж, буулгасан.

Шийдвэрлэлт: Зорчигч тээвэрлэх дүрэмд “Зорчигч тээврийн хэрэгслийн үйлчилгээний хөлсийг төлнө” гэж заасан байдаг. Жолооч Н.Б-д дүрэм, журмаа мөрдөж шаардлагаа зөв тавих сануулга өгсөн.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн С.Бадамцэцэг: Ч:7 (Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байсан 14-012 гарааш дугаартай автобусны жолооч нь 7-р сургууль зогсоолоос хүнээ авахгүй явсан.

Шийдвэрлэлт: “Автотерминал трейд” ХХК-ийн тээвэр зохицуулагчид мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авч ажилласан.