СБД-ийн 16-р хороо, Тоосгоны автобусны эцсийн зогсоолд үйлчилгээний зориулалттай талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулах зар
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
| № |
Түрээслэх талбайн зориулалт |
Байршил |
Талбайн хэмжээ |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
| 1 |
Үйлчилгээ /ТҮЦ-ээс бусад зориулалтаах/
|
УБ хот, СБД-ийн 16-р хороо, Тоосгоны автобусны эцсийн зогсоолд |
24 м.кв |
1 м.кв нь 15,000.00 (арван хоёр мянга) төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр |
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд, Утас:85256954
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл: Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
| Анхаарах зүйлс
|
|
|
| Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл |
|
| Материал нээх хугацаа, хаяг байршил |
2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр
Материал нээх хугацааг сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын дугтуйн гадна талд байх утасны дугаараар мэдэгдэнэ.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 304 тоот, хурлын зааланд. |
|
| Мэдээлэл авах цахим хаяг, утас |
Нийслэлийн өмчийн харилцааны газар Цахим хуудас: www.umch.ub.gov.mn Утас: 85256954 |
Түрээслэгч байгууллага. Нийтийн тээврийн бодлогын газар Цахим хуудас: gov.mn/mn/organization/zorchigch-teever Утас: 99937771 |
| Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
| Иргэний үнэмлэхийн хуулбар |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл и монголиагаас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааны хамт/ |
|
| Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны хураангуй дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт болон бусад баримт) |
Үйл ажиллагааг эхлүүлж, өөрийн хөрөнгөөр засвар, тохижилт хийх хөрөнгийн болон санхүүгийн чадварыг нотлох баримт
|
|
| 2024, 2025 оны санхүүгийн аудитлагдсан тайлан (санхүүгийн тайлангаар ашигтай ажилласан байх) |
||
| Татварын тодорхойлолт /татварын өр төлбөргүй байх/ |
||
| Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 1 жилийн тодорхойлолт |
||
| Бусад баримт |
||
|
|
|
| Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол (түрээсийн төлбөр болон бусад зардлыг хэрхэн төлөх талаар орлого, зарлагыг тооцсон үндэслэлтэй тооцоолол байх) |
||
| Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй санхүүгийн тооцоолол (зураг төсөл хавсаргаж болно) Жич:
|
||
| Үйл ажиллагааны танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (харилцагч байгууллагын тодорхойлолт, гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн актын хуулбар, бусад баримт) |
||
| Бүтээгдэхүүний төрөл, үнийн санал болон танилцуулга |
||
| Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, /ажилтан нь тухайн байгууллагын үндсэн ажилтан эсэх, эсхүл шинээр авч ажиллуулах талаар мэдээллийг тодорхой ирүүлэх/ |
||
| Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах одоо байгаа болон шинээр худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зураг |
||
| Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр (сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээлэхэд татгалзах зүйлгүй тухай албан бичигт тусгах) |
||
| Түрээслэх талбайтай заавал очиж танилцсан байх, түүнийг нотлох баримт. |
||