Хүнээ аваагүй жолоочийг торгов
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
🤗Талархал: Баянзүрх дүүргийн иргэн С.Даариймаа: Ч:8 (Хайлаастын шинэ эцэс-МУБИС) чиглэлд явж байсан “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-060 гарааш дугаартай автобусны жолооч О.Ганбаярт маш их баярлалаа. Маш гоё цэвэрхэн автобусаар тав тухтай үйлчлүүллээ.
🤗Талархал: Иргэн: Ч:69Б (Гэмтлийн эмнэлэг-Англи сургууль) чиглэлд явж байхдаа охин маань түрүүвчээ автобусанд алдсан байсныг Автотерминал трейд ХХК-ийн 14-003 гарааш дугаартай жолооч Д.Батбаяр олж өгсөнд маш их баярлалаа. Жолоочид ажлын өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
🤗Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Ганбаатар: Ч:20А (Баянхошуу-34-р байр) чиглэлд явж байсан Автобус нэгдэл ХХК-ийн 6-026 гарааш дугаартай автобусны жолооч Б.Ариунсанд маш их баярлалаа. Гарааш дотор гал гарахад галын хор ашиглан олон хүний амь нас, эд хөрөнгө эрсдэлээс сэргийлж, анхны тусламж үзүүлж, ассан галыг намжааж өгсөнд баярлалаа.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн А.Цогоо: Ч:51 (Дүүхээ дэлгүүр-Дүнжингарав худалдааны төв) чиглэлд явж байсан 11-001 гарааш дугаартай автобусны жолооч нь Хавдар судлалын эмнэлэг зогсоолоос суух гэхэд хаалгыг нь нүдээд байхад харсаар байж хүнээ авалгүй, хаяж явсан. Маш их гомдолтой байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Трансбус ХХК-ийн 11-001 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-т заасныг үндэслэн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ц.Халиун: Ч:52 (Дүүхээ дэлгүүр-Зайсан) чиглэлд явж байсан 11-021 гарааш дугаартай автобусны жолооч хойд хаалгаа хаахгүй явсан. Олон хүний амь нас хариуцаж явж байж, ийм хариуцлагагүй байж болохгүй.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Трансбус ХХК-ийн 11-021 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн: М:1 (5 шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-118 гарааш дугаартай автобусны жолооч Баянзүрх дүүрэг зогсоолоос хөдлөөд удаагүй байтал Офицеруудын ордон зогсоол дээр буух хүмүүс энд буугаарай, цайндаа орно гэсэн. Буудал дээрээ очоогүй, буух газраа буумаар байна гэхэд хэл амаар доромжилж хөөсөн.
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-118 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
Нийтийн тээврийн бодлогын газар нь 70044040 дугаарын утсаар иргэн таны санал, гомдол, талархал хүлээн авдаг. Утаснаас гадна иргэн та https://ptd.ub.gov.mn/ цахим хуудсанд хандан санал, гомдол, талархал илгээх боломжтой.