"Чингис хаан" ОУНБ-ын чиглэлд үйлчилгээ үзүүлдэг такси үйлчилгээний жолооч нарт сургалт орлоо
"Чингис хаан" ОУНБ-ын чиглэлд зорчигч тээвэрлэгч такси үйлчилгээний жолооч нарт зориулсан сургалтыг Нийтийн тээврийн бодлогын газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс," Вип такси сервис" ХХК-тай хамтран зохион байгууллаа.

Сургалтад "Нью Улаанбаатар" интернэйшнл эйрпорт" ХХК-ийн ажилчид, таксийн жолооч нийт 92 жолооч хамрагдлаа. Сургалтаар Нийтийн тээврийн салбарт мөрдөгддөг үндсэн стандартууд, жолооч нарын гаргадаг нийтлэг зөрчил, Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга, ажлын байрны харилцааны сэтгэл зүй гэх мэт олон чухал сэдвээр мэдээлэл өглөө.
