• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг жолооч нарт талархал ирлээ
  • 4 цаг 17 мин
  • Сайнбуян
  • 5 мин унших

Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг жолооч нарт талархал ирлээ

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

🤗Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн Т.Цогоо: Ч:28 (Сэлх-Ард кино театр) чиглэлд явж байгаа 2-209 гарааш дугаартай “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч Д.Жамъяндорж иргэдийг мэдээллээр хангаж, эелдэг сайхан харьцаж байгаад маш их баяртай байна. Жолооч бүр ийм байвал гоё, ажлын өндөр амжилт хүсье.

🤗Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Б.Дэлгэрцэцэг: Ч:50 (Улаанхуаран-ТЭЦ-3) чиглэлийн 1-060 гарааш дугаартай “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч О.Ганбаяр нь харьцаа хандлага сайтай, автобус нь маш цэвэрхэн, үнэхээр сэтгэл ханамжтай үйлчлүүллээ. Ажилд нь амжилт хүсье.

🤗Талархал: Говьсүмбэр аймгийн иргэн Улаанхүү: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 2-184 гарааш дугаартай “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Т.Должинсүрэн өндөр настай аавын минь маш чухал хэрэгтэй эм тариа, бичиг баримтыг түргэн шуурхай олж өгсөнд маш их баярлалаа.

🤗Талархал: Баянзүрх дүүргийн иргэн С.Золжаргал: Ч:34 (Шархадны эцэс-ТЭЦ-3) чиглэлийн 7-026 гарааш дугаартай Мяралзаа ХХК-н жолооч Д.Батбилэгт талархаж байна. Харьцаа хандлага сайтай, үнэхээр сэтгэл ханамжтай үйлчлүүллээ. Ажилд нь амжилт хүсье.

🤗Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн С.Нямсүрэн: Х:2 (Шарга морьт-7 буудал) чиглэлд үйлчилж байгаа 25-074 гарааш дугаартай ''Зорчигч тээвэр тав'' ОНӨААТҮГ-ын жолооч Ц.Наргарвууд маш их баярлалаа. Зорчигч нартай маш сайхан, зөв, боловсон харьцаж байна.

🤗Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Сумъяа: Ч:16А (Баруун салаа-10-р хороолол) чиглэлд явж байгаа 11-026 гарааш дугаартай “Трансбус” ХХК-ийн жолооч Б.Туул нь харьцаа сайтай, эерэг хандлагатай, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

🤗Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Д.Даариймаа: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 2-143 гарааш дугаартай “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТГ-ын автобусны жолооч С.Хадбаатарт маш их баярлалаа. Тухайн тээврийн хэрэгсэл нь маш цэвэрхэн, өнгөлөг, тухтай, жолоочийн зан харилцаа эелдэг сэтгэгдэл өндөр үйлчлүүллээ.

📍Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Мөнгөн-Эгшиглэн: 5 шар буудлаас ямар ч хаяггүй автобусны жолоочоос Ч:75 чиглэл мөн үү? гэж асуухад хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч зөрчил гаргаагүй ажилласан байна.

📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Г.Мөнхцэцэг: Автобус хүн ихтэй, хойшоо явах ямар ч боломжгүй байхад жолооч 2 удаа миний биед халдаж, цохисон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Жолооч бусад зорчигч орох боломжоор хангаж хойш явах тухайн шаардлага тавьж ажилласан байна. Жолооч зөрчил гараагүй байна.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Т.Эрдэнэмөнх: Х:15 (Жаргалант тосгон-Хар хорин) чиглэлд явж байгаа 3-235 гарааш дугаартай автобусны жолооч Жаргалант партизан зогсоолоос явах автобус халуун усны зогсоолоос Хархорин чиглэлд шууд явчихсан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч А-д зөрчлийн тухай хуульд заасан 25 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Мөнх-Очир: Ч:46 (Улаанчулуут-Та чи) чиглэлд явж байгаа 5-263 гарааш дугаартай автобусны жолооч Их наран 2 зогсоолоос хүн авахгүй явсан.

Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийн автобусны жолооч О-д Зөрчлийн тухай хуульд заасан 25 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн О.Жамбалдорж: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 2-160 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ авахгүй явсан. Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын хэсгийн дарга Ганзориг 2-160 гарааш дугаартай автобусны жолоочийн гаргасан зөрчилд шагналт цалин 5 хувь хасах шийдвэр гарсан.

📍Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Амгалан: Ч:8 (Хайлааст-Цэцэг Төв) чиглэлд явж байгаа 1-134 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ авахгүй явсан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ыг жолоочид арга хэмжээ авахаар болсон.

📍Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Э.Жаргал: Орбитын шинэ эцэс дээр буухын хооронд жолооч хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Жолооч зорчигчид хандаж хэлээгүй ба төхөөрөмжтэй холбоотой саатлыг засварлах явцад хэлсэн үг болохыг хяналтын камераар тогтоосон. Жолоочид цаашид анхаарч ажиллахыг үүрэг болгов.

📍Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Мандахбаяр: Ч:13 (Тахилт-3-р эмнэлэг) чиглэлд явж байгаа 3-014 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Хүнээ гүйцэт бууж, дуусаагүй байхад хаалга хааж хавчсан.

Шийдвэрлэлт: Жолоочийн гаргасан зөрчлийг шалгаад зорчигч бууж, суухад анхаарч ажиллах үүрэг өгөв.

📍Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ч.Тодсайхан: Ч:71А чиглэлд явж байгаа 1-095 гарааш дугаартай автобусны жолооч нь Сүхбаатарын талбай зогсоолоос хүнээ авахгүй явсан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолоочид арга хэмжээ авахаар болсон.