• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

“Гурван цагийн аяс” ТББ-ын тэргүүн Б.Өлзийбаяртай уулзлаа
  • 2026-05-19
  • Сайнбуян
  • 1 мин

“Гурван цагийн аяс” ТББ-ын тэргүүн Б.Өлзийбаяртай уулзлаа

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн “Гурван цагийн аяс” ТББ-ын тэргүүн Б.Өлзийбаяртай уулзлаа. Нийтийн тээврийн бодлогын газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөлтэй хамтран 2024, 2025 онд хүртээмжийн үнэлгээг хийлгэж, сайжруулах шаардлагатай зүйлсийг шат дараатай хэрэгжүүлж байгаа.

“Гурван цагийн аяс” ТББ-ын төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэд Нийтийн тээврийн салбарт ашиглаж буй UBCARD аппликейшнээр нэг цэгээс нөгөө цэгт хүрэх захиалга өгдөг болбол жолоочдоо болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хялбар болохыг санал болгов. Түүнчлэн автобусны гадна байрших дохио болон буудал зарладаг төхөөрөмж тогтмол ажиллахгүй байгааг анхааруулав.

Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжин зорчих боломж , хүртээмжийг нэмэгдүүлэхэд байнга анхаардаг бөгөөд цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.