Нийтийн тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг хангах дадлага сургуулилт боллоо
Нийтийн тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг хангах дадлага сургуулилтыг өнөөдөр зохион байгууллаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын жолооч, ажилтан ажиллагсдыг галын аюулын үед авах арга хэмжээний мэдлэг дадлыг олгох, гарч болзошгүй осол гэмтэл, эд хөрөнгийн хохирлоос урьдчилан сэргийлэх үүднээс Нийтийн тээврийн бодлогын газар, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ хамтран сургуулилтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч, такси үйлчилгээ эрхлэгч 23 аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн болон ашиглалтын инженер, техникийн 100 гаруй ажилтнууд оролцож байна.
Сургуулилтыг танхимаар анхан шатны тусламжийн үндсэн ойлголт мэдлэг өгөхөөс гадна автобусанд гал гарсан тохиолдолд зорчигчийн амь нас, эрүүл мэндийг аврах, зорчигчийг аюулгүй гаргах, дуудлага мэдээлэл өгөх дадлага ажил орох юм.
Уг сургалтаас мэдэж, суралцсан зүйлсээ автобус баазуудын холбогдох мэргэжилтнүүд нийтийн тээврийн жолооч нартаа сургалт, мэдээллээр хангах ажээ.