• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • transport@transport.ub.gov.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

Даваа-Баасан 08.00-17.00

Зөрчил гаргасан жолооч нарыг сургалтад хамруулахаар шийдвэрлэв
  • 2025-08-25
  • Сайнбуян
  • 3 мин унших

Зөрчил гаргасан жолооч нарыг сургалтад хамруулахаар шийдвэрлэв

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 08 дугаар сарын 19-21-ний өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Талархал: Баянгол дүүргийн иргэн Галсан: Ч:58 (ТЭЦ-3-3,4-р хороолол)​ чиглэлд үйлчилж байгаа Зорчигч тээвэр нэг ОНӨТҮГ-ын 01-060 гарааш дугаартай автобусны жолооч О.Ганбаяр иргэдтэй соёлтой, найрсаг харилцаж байгаад нь талархлаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Бямбасүрэн: Зорчигч тээвэр нэг ОНӨТҮГ-ын Ч:63 (Хан Хиллс-МУБИС) чиглэлд үйлчилж байгаа 1-029 гарааш дугаартай автобусны жолооч П.Билэгсайхан нь маш сайхан зөв харилцаатай, зорчигчоо хүндэлсэн хүн байна.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Эрдэнэцэцэг: Х:5 (10 шар байр-Офицеруудын ордон) чиглэлийн 1-043 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр хоёр ОНӨТҮГ-ын 1-043 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.И-д гомдол санал гаргахгүй ажиллахыг сануулав.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ганцэцэг: Ч:16 (Баруун салааны шинэ-10 хороолол) чиглэлийн 11-088 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Тухайн жолооч хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж байна.

📍 Шийдвэрлэлт: 11-088 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Х-ыг сургалтад суулгах, зан харилцаанд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Г.Алтантуяа: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-156 гарааш дугаартай автобусны жолооч Ч:26 (Тоосгоны үйлдвэр эцэс-Жанжин клуб) чиглэлд ажиллахдаа тасралтгүй утсаар зүй бус зүйл ярьж, маш удаан явж бусдын ажилд саад болж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбатад гарсан гомдлыг танилцуулж, зөрчил гаргасан жолоочид арга хэмжээ тооцох, сургалтад хамруулж ажиллахыг үүрэг болгов.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Мөнхболор: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-174 гарааш дугаартай автобусны жолооч Ч:58 (ТЭЦ-3-3,4хороолол) чиглэлд ажиллахдаа тасралтгүй утсаар ярьж, сайн бариарай гэж хэлээд маш хурдтай явж аюулгүй байдал хангахгүй байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбатад гарсан гомдлыг танилцуулж зөрчил гаргасан жолоочид арга хэмжээ тооцох, сургалтад хамруулж ажиллахыг үүрэг болгов.

📍 Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Бадамцэцэг: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-178 гарааш дугаартай автобусны жолооч Ч:58 (ТЭЦ-3-3,4хороолол) чиглэлд ажиллахдаа тасралтгүй утсаар ярьж, зорчигчийн ая тухтай зорчих нөхцөл хангахгүй байна. Арга хэмжээ авч зөрчлийг таслан зогсоож өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбатад гарсан гомдлыг танилцуулж зөрчил гаргасан жолоочид арга хэмжээ тооцох, сургалтад хамруулж ажиллахыг үүрэг болгов.

📍 Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Түмэнжаргал: 3,4-р хорооллын зам дээр машин руу шахсан. Цонхоороо уутанд хийсэн хатсан ааруул шидээд, баруун шанаа руу цохиж, хавдсан байна. Мөн машины дээрээс юм шидсэн. Хэл амаар доромжилж, заналхийлсэн. Маш их гомдолтой байна.

📍 Шийдвэрлэлт: Сутайн буянт ХХК-ийн 5-286 гарааш дугаартай автобусны жолооч Э.Д-г дуудан уулзаж дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байх сануулга өгч гомдол гаргагчтай утсаар яриулж уучлалт гуйлгасан.

📍 Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Цэрэнтогтох: Ч:50 (Улаанхуаран- ТЭЦ-3) чиглэлийн 1-043 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Утсаар яриад байхаар нь шаардлага тавихад хүлээж аваагүй, хэл амаар доромжилсон, цаг хүлээж байна гээд явахгүй байсан.

📍 Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын тээвэр зохицуулагчид гомдлыг танилцуулан 1-043 гарааш дугаартай автобусны жолоочид дахин ёс зүйн зөрчил гаргахгүй ажиллах чиглэл өгсөн.

📍 Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Баярцэнгэл: Ч:20А (Баянхошуу-34-р байр) чиглэлийн 6-027 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

📍 Шийдвэрлэлт: Автобус нэгдэл ХХК-ийн 06-027 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ц-г сургалтад суулгах, зан харилцаанд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

️Иргэн та нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлтээ 70044040 дугаарт залган мэдэгдэх боломжтой.