Э.Лхагвадорж: Содон хорооллыг Гэмтлийн эмнэлэгтэй холбосон шинэ замаар нийтийн тээврийн Ч:38 чиглэлийн автобус зорчдог болсон
Содон хорооллыг Гэмтлийн эмнэлэгийг холбосон авто замаар Ч:38 чиглэлийн автобусыг явуулдаг болсон. Энэ тухай Нийтийн тээврийн бодлогын газрын График, мэдээллийн сан, сүлжээний инженер Э.Лхагвадорж "Содон хорооллыг Гэмтлийн эмнэлэгтэй холбосон авто зам ашиглалтад орж, нийтийн тээврийн үйлчилгээний Ч:38 чиглэлийн замналд өөрчлөлт оруулсан. Ч:38 чиглэлийн автобус нь Энхтайвны өргөн чөлөөгөөр дайрч явдаг байсныг болиулж, Ханын материалаас Содон хорооллыг Гэмтлийн эмнэлэгтэй холбосон замаар явж үндсэн маршрутаар иргэдэд үйлчилж байна. Тус замаар 6 минут тутамд 16 автобус үйлчилгээнд явж байгаа юм. Цаашид Содон хорооллыг Гэмтлийн эмнэлгийг холбосон авто замаар явах нийийн тээврийн автобусыг нэмэгдүүлэх талаар судалж байна" гэлээ.