
Нийтийн тээврийн салбарынхан бодлогын баримт бичигтэй танилцлаа
Дэлхийн банкны санхүүжилттэй НЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хүрээнд "Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээ"-ний ажил хэрэгжиж байна.
Тус ажлын хүрээнд Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги болон төлөвлөгөөний төслийг боловсруулсан. Тус зөвлөх үйлчилгээний багийнхан НТБГ-ын ажилтан болон аж ахуйн нэгжийн төлөөлөлд танилцуулга хийн санал солилцож байна.