НТБГ-ын хамт олон 130 монос, 100 хайлаас тарилаа
![]()
![]()
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олон нэгдэж, жил бүр хавар, намар мод тарьдаг.
![]()
![]()
Хаврын мод тарих өдрийг өнөөдөр зохион байгуулж,Түргэн мод үржүүлгийн газарт 100 хайлаас, 130 ширхэг монос мод тарилаа. Түргэн мод үржүүлгийн газрын мэргэжилтнүүд ямар мод сонгох, хэрхэн тарих талаар мэдээлэл өгч хамтран ажиллав. Түүнчлэн тус хамт олон тарьсан модны арчилгаа усалгааг хариуцан ажиллах юм.
![]()
![]()
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажилд хүн бүр оролцож Ногоон ирээдүй бүтээхийн төлөөх хамтдаа хичээцгээе.