- 2025-10-01
- Сайнбуян
- 1 мин
Фото: Ахмадуудаа хүлээн авлаа
Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олон ахмадуудаа хүлээн авлаа. Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал хийж бүтээсэн бүх зүйлд нь талархал илэрхийлээд урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөж, нийтийн тээврийн салбарт хийгдсэн өөрчлөлт шинэчлэлт, цаашдын зорилго, бүтээн байгуулалтын төслүүдийг танилцуулав.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ёслолын танхимтай танилцаж, дурсгалын зургаа татуулав.
Улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, залуу нас, халуун сэтгэлээ зориулсан ахмадууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.