• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар
  • info_ntbg@ulaanbaatar.mn
  • Даваа-Баасан 08.00-17.00
Олон нийтийн сүлжээнд:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордон -Б байр - 4 давхар

info_ntbg@ulaanbaatar.mn

Даваа-Баасан 08.00-17.00

Нийтийн тээврийн салбар, авто үйлчилгээ эрхлэгчид мод тарилаа
  • Өчигдөр 11 цаг 14 мин
  • Сайнбуян
  • 1 мин

Нийтийн тээврийн салбар, авто үйлчилгээ эрхлэгчид мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олон жил бүр нэгдэн хавар, намар мод тарьдаг. Энэ жилийн намрын мод тарих арваннэгдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулж, Баянгол цэцэрлэгт хүрээлэнд 36 улиас, 159 хайлаас тарилаа. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажилд Нийтийн тээврийн бодлогын газрын албан хаагчид авто үйлчилгээ эрхлэгч иргэн болон аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.