- 2025-07-04
- Сайнбуян
- 1 мин
Нийтийн тээврийн салбарынхны “Автотээвэр-Цэцээ гүн 2025” аялал өндөрлөлөө
Автотээврийн салбарын 100 жилийн ойн арга хэмжээг угтсан ажлын хүрээнд “Автотээвэр-Цэцээ гүн 2025” явган аяллыг өнөөдөр зохион байгуулж байна. Нийтийн тээврийн салбарын ажилчдын эв нэгдлийг сайжруулах, биеийн тамир спортоор хичээллэх, оюуны алжаалыг тайлах, бие бялдрыг чийрэгжүүлэх, спорт аяллыг сурталчлах, харилцан ойлголцох хамтын харилцааг бэхжүүлэх зорилгоорг зохион байгуулж байгаа юм.
![]()
Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олон энэхүү аяллыг санаачлан зохион байгуулж
“Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ
“Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ
“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ
“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮ
“Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ
“Сутайн буянт” ХХК, “Блюбус” ХХК, “Эрдэм транс” ХХК, "ЭМСИД" ХХК, “Трансбус” ХХК, “Үнэгтийн уул” ХХК, “Автобус нэгдэл” ХХК, “Виптакси сервис” ХХК, “Мяралзаа” ХХК-ийн 75 тамирчин оролцож байна. Төв аймгийн Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил хүртэл 11 км замыг туулсан юм. Энэхүү явган аялалд 15 байгууллагын 75 тамирчин амжилттай оролцож “Сутайн буянт” ХХК тэргүүлж, дэд байранд “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ гутгаар байранд “Эрдэм транс” ХХК-ийн тамирчид шалгарлаа.