С.Мягмарсүрэн: Сольдог биш засдаг байцгаая гэж уриалъя
Ажилдаа сэтгэл зүрхээ зориулан ажилладаг инженер техникийн ажилтнуудаа бид алдаршуулан танилцуулж байна. Нийтийн тээврийн салбарын амин чухал асуудлыг хариуцан иргэдээ аюулгүй найдвартай автобусаар үйлчлэх боломжийг олгодог инженер техникийн засварчдын ажил амаргүй ч бахархууштай гэдгийг хүн бүхэн мэднэ.
Энэ удаа бид Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-ын урсгал засварчин С.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
Тэрбээр өөрийн мэдлэг чадвараа ашиглан бусад нөхөдтэйгөө хамтран өнгөрсөн жил бааздаа 12 сая төгрөгийн хэмнэлт хийж чаджээ. Бидний урдаа барьдаг засварчдын нэг хэмээн хамт олон нь ам бардам хэлэхийг олон хүнээс сонсож болно.