Цементийн үйлдвэр болон тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна
Улаанбаатар хотын нутаг дэвсгэр байрлах цементийн үйлдвэр болон цементийн бөөний худалдаа эрхлэгчдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.
Уг хяналт шалгалтаар тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, объектын үйл ажиллагаа, тээврийн хэрэгслүүд техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл хангасан байдал, дотоод хяналтын ажлыг шалгаж байна. Мөн ачаа тээвэрлэлтийн ажил, үйлчилгээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж ажиллаж байна.
Шалгалтыг Хяналт, шалгалтын газар, Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрын холбогдох албан тушаалтнууд болон “Бид цемент тээвэрлэгчид”-ийн холбоотой хамтран энэ сарын 13-ныг дуустал хийх юм.