“Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлэгч Францын “Пома" группийн удирдлагуудтай уулзлаа
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлэгч Францын “Пома" группийн Үйл ажиллагаа, засвар үйлчилгээ хариуцсан менежер Сильван Дубай болон удирдлагуудтай уулзаж, төслийн ажлын өнөөгийн нөхцөл байдал, бэлтгэл ажлыг бүрэн хангах гүйцэтгэлийн үр дүнгийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Дашрамд сонирхуулахад Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй.
Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нийслэлийн авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлэх чухал төсөл юм.