Б.Мягмарбаяр: Авто үйлчилгээ үзүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжсэн "Auto service-Open day" арга хэмжээ удахгүй болно
Нийслэл болон дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн тээврийн бодлогын газар, авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран “AUTO SERVICE -OPEN DAY” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
📌2026 оны 5-р сарын 8-10-ны хооронд болох энэхүү арга хэмжээнд нийслэлийн хэмжээнд авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн гэж байгууллагууд оролцоно.
📌Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс “AUTO SERVICE -OPEN DAY” арга хэмжээ нь стандартад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчлан таниулах, үйл ажиллагааг нь дэмжих зорилготой юм.