
Ажлын нөхцөлөөс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалт боллоо
Нийтийн тээврийн бодлогын газраас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян-2025 үйл ажиллагааны хүрээнд нийтийн тээврийн салбарт ажиллагсдыг ажлын нөхцөлөөс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн харилцаа болон нөхцөлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилготой сургалтыг зохион зохион байгууллаа.
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл, инженер техникийн ажилтнууд, жолооч нартай уулзаж харилцаа хандлагаа дээшлүүлж, цаг үетэй хөл нийлэн алхан, өөрийн болоод үйлчлүүлэгчдийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг сануулав.
Хор, хордлого судлалын салбар зөвлөлийн гишүүн, Мэргэжлийн өвчин судлаач эмч, клиникийн профессор Д.Гангаамаа Мэргэжлээс шалтгаалах өвчин, ажилтай холбоотой эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах нь, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга М.Болдсайхан Хөдөлмөрийн харилцаа, нөхцөл сэдвийн хүрээнд ярилцсан бол Нийслэлийн Онцгой байдлын Газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Д.Хадбаатар Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь сэдвээр мэдээлэл өгч, санал бодлоо хуваалцлаа.